Монголчууд эртнээс “мянга сонсохоор нэг үз” гэж ярьж ирсэн. Энэ үгийн утга учрыг Бакуд өнгөрүүлсэн 10 хоногийн хугацаанд дахин нэг ухаарав. Орчин үед мэдээллийн технологи өндөр хөгжиж мэдээлэл авах боломж, хурд эрс нэмэгдсэн ч мэдээлэл тэр болгон үнэн бодитой гэх баталгаагүй. Ихэнх мэдээлэл бодит амьдралд нийцэхгүй байх нь бий.
Өмнө нь Азербайжаны талаарх ойлголт маань Оросын хэвлэлүүдээс уншсан зүйл дээр үндэслэж байв. Энэ нь голдуу Азербайжан бол хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан буурай улс, авлига газар авсан, Ерөнхийлөгч нь идэж ууж ханадаггүй ард түмнээ шулсан этгээд байдаг, эхнэрээ хүртэл дэд ерөнхийлөгч болгосон, ардчилал хөгжөөгүй, бараг л дарангуйллын дэглэм тогтсон улс гэсэн төсөөлөл байлаа.
Харин газар дээр нь очиход эдгээр ойлголтын зарим нь үнэний ортой нь нотлогдож, зарим нь ор үндэсгүй зүйл байсныг ойлгов. ЗХУ-ын нэгэн “үлдэгдэл” гэж бодож байсан ч өнөөгийн Баку хотод зөвлөлтийн бараг юу ч байхгүй. Тус улс есөн сая хүн амтайгаас хоёр сая гаруй нь нийслэлдээ амьдардаг. Залуучуудын амьдралын хэв маяг, соёлын хандлага нь Зөвлөлтийн үеэс тэс өөр болж, улам европжсон. Гудамжинд таарсан залуу хүмүүсээс орос хэлээр юм асуухад таван хүний дөрөв нь ойлгохгүй байв. Азербайжан нь кирилл бичгээс латин руу шилжээд олон жил болсон. Энд орос хэлний нөлөө бас л ихээхэн суларсан нь мэдрэгдэж байв.
Бидний буудалласан рестораны ажилтан Земфира гэх бүсгүй биднийг хоёр цаг орчим хуучин хот, тэнгисийн эргийн цэцэрлэгт хүрээлэнгээр дагуулж явахдаа Азербайжаны нийгмийн амьдралын талаар багагүй зүйл ярьж өгсөн юм. Хэдийгээр тус улс газрын тосоор баялаг, түүнээсээ олсон орлого их ч тэр мөнгөө дэд бүтцэд зарцуулснаас бус ажлын байр бий болгох, хувийн хэвшлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулаагүй. Цалингийн дундаж ихээр бодоход 300 ам.доллар, хийх ажил ховор учраас олон залуу хүн ОХУ, Казахстан, Турк, Европын орнууд руу ажил хийхээр явдаг.
Хазарын Их сургуулийн багш нараас “та нар яагаад нефтээс олсон тэр их мөнгөө тогтвортой хөгжилд зориулаагүй юм бэ” гэж асуухад тэд “бидэнд эхлээд хотоо хөгжүүлж орон гэрээ өөд татахаас өөр сонголт байгаагүй. Алхам тутамдаа бохирдсон, эвгүй үнэртсэн тийм хотод хүн яаж амьдрах гэж” хэмээн хариулж байлаа. Тэдний ярьснаар одооноос л төр засаг байгалийн баялгаас үл хамаарах салбаруудад хөрөнгө оруулж, хүн амынхаа амьдралыг сайжруулах бодлого барьж буй аж.
Гэвч Баку хотын төвшинд харахад хүн ам нь тийм ч ядуу гэж хэлэхээргүй. Гудамжаар нь голдуу Германд үйлдвэрлэсэн нэртэй брэндийн хурд, хүчтэй машинууд хөлхөлдөнө. Земфирагийн ярьснаар залуучууд үнэтэй машинаар гангарах дуртай.
Азербайжан бол Хамтын нийгэмлэгийн орнууд дотроо эдийн засгийн өсөлтөөр тэргүүлж яваа улс. 2003-2008 онд ДНБ нь 2.6 дахин өссөн. Энэ өсөлт 1995 оноос хойш үргэлж эерэг үзүүлэлттэй байгаа. 20-иод жилийн өмнөхтэй харьцуулахад ДНБ 8.4 дахин өсчээ. 2012 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ 10 600 ам.долларт хүрчээ.
2003 онд ядуурлын түвшин 45 хувь байсан бол 2015 оны байдлаар 14.5 хувь болж гурав дахин буурчээ. Гэхдээ ядуурал буурахад голлон нөлөөлсөн зүйл нь хувийн хэвшлийн хөгжил бус төрөөс иргэдэд олгодог тэтгэлэг юм. Гэхдээ одоогийн Азербайжаныг яавч ядуу орон гэж хэлэхгүй.
Бакуд сургалтанд сууж, тэндхийн хүмүүстэй Азербайжаны нийгэм, эдийн засгийн талаар ярилцаж байхад залуу болон ахмад үеийн хооронд өнгөрсөн 20 гаруй жилийн түүх, ирээдүйн талаар өөр өөр хандлага байгааг анзаарсан юм. Ахмад үеийнхэн Алиевынханы тус улсад хийсэн бүтээснийг үндсэндээ зөв гэж үздэг бол залуучууд голдуу барууны орнуудын адил ардчилсан үнэт зүйлсийг хүсэмжилдэг юм байна гэсэн бодол төрөв.
Ann.az порталийн сэтгүүлч Вусал Азизов гэх залуугаас “танайд үндэсний томоохон бизнесмен хэр олон байдаг вэ” гэж асуухад “манайд тийм зүйл ховор ш дээ. Бүх том бизнес ерөнхийлөгчийн гарт байдаг” гээд Монголд орон нутгийн удирдлага уул уурхайн компаниудтай бие даан гэрээ байгуулдаг тухай сонсоод “ардчилсан зарчим үйлчилнэ гэдэг сайхан юм” гэв. Бакугийн залуучууд хэдийгээр сэргэн хөгжсөн хотынхоо цэвэрхэн сайхан гудамжаар зугаалан алхах ч оюун санааны амьдралын хувьд тодорхой хязгаарлалттай, эрх чөлөөний сэрүүн салхи хүсч далдхан гуниг тээж явдаг юм шиг санагдав.
Азербайжан хүмүүсийн нэгэн чанар надад их таалагдав. Тэд хаана ч амьдарсан маш ажил хэрэгч. Намайг Москвад сурч байхад дунд хэмжээний ресторан, кафены олонхыг Кавказ гаралтай хүмүүс, тэр дундаа азербайжанчууд ажиллуулдаг байв. Азербайжан хүн хэзээ ч дэлгүүр, ресторандаа үйлчлүүлэгч ирэх болов уу гээд хүлээгээд шанаа тулаад суудаггүй.
Өглөө нээхээс орой хаах хүртэл үүдэндээ зогсон бараа, үйлчилгээгээ сурталчилж хүмүүсийг урина. Түүнээс гадна азербайжан эрчүүд нөхөрлөлдөө үнэнч байдаг учраас хамтын бизнесийг хөгжүүлж чаддаг. Бараагаа зарахын тулд худалдан авагчийг ятгах чадвар сайтай. Мөн азербайжанчуудтай наймаалцаж болдог. Ер нь Азербайжаны зээлийн газраар орж худалдаа хийсэн хүн наймаалцахгүй бол тэнэг хэрэг болно. Зарим үед тухайн барааг хоёр дахин бага үнээр авах боломж ч бий.
Энд Монголд байхгүй нэг давуу тал бол тогтвортой байдал. Дээр тэнгэр байгаа цагт гэдэг шиг Ерөнхийлөгч амьд сэрүүн байгаа л бол түүний санаачилсан зүйл ажил хэрэг болох нь дамжиггүй.
Г.Даваадорж