- Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргалаа.
- УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр (2017.07.31) Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи сургалт, хэлэлцүүлгийг Баянхонгор аймгийн төв Баянхонгорт зохион байгуулжээ.
- УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Д.Лүндээжанцан ажлаа хийхгүй байна гэж мэдэгдэв.
- УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.07.31/ ээлжит бусаар хуралдав.
- Улсын дээд шүүх цахим хуудсандаа наймдугаар сарын 4-ний баасан гарагт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг шүүнэ гэж мэдээлэв.
- “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын талаар Гандантэгчэнлин хийдээс мэдээллээ.
- BBC агентлагийн сэтгүүлч Эрин Крей Мэргэжлийн сүмод барилдах мөрөөдөлтэй Б.Түвшинжаргалын талаар сурвалжлага бэлтгэжээ.
- ОХУ-ын “Холбооны малын эрүүл мэндийн төв”-д үйлдвэрлэсэн шүлхий өвчнөөс сэргийлэх О, А хэвшлийн тосон хүчлүүртэй вакцины 4.1 сая тунг нийлүүллээ.
- Гэр бүлээрээ аялж байгаа гадаадын жуулчдад монгол уламжлалт ёс заншлаар гэрлэх ёслолыг зохион байгуулж эхэлжээ.
- Цаг уурын байгууллагаас наймдугаар сарын 1-4-ний өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох төлөвтэй гэж мэдээллээ.
- Олон улсын хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлын тэргүүлэгч TrendMicro /Tipping Point компаниас “X Generation Security” нэртэй аюулгүй байдлын эвентийг 2017.08.09-нд Улаанбаатар хот Блю Скай зочид буудалд зохион байгуулахаар болжээ.
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Бангкок хотын дарга, Цагдаагийн генерал Асвин Кванмыанг нар хоёр хотын урт хугацааны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хот хоорондын харилцан ойлголцлолыг бэхжүүлэх үүднээс ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
- Тарвага төрөлтийн үе дууссантай холбогдуулан хоёр дахь шатны тарвага нүүлгэх ажлыг Найрамдал хүүхдийн зуслангийн бүсэд зохион байгуулсан талаар Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
- Их луулга "FIBA 3x3 World Masters" тэмцээн Япон улсад болж, Монгол Улсаа төлөөлөн Улаанбаатар Хангарьд баг дөрөвдүгээр байрт оржээ.
- Монголдоо хамгийн томд тооцогдох “Спорт цогцолбор”-ыг Дархан-Уул аймагт сүндэрлүүлэхээр барилгын ажил эхэлжээ.
- “Цэвэр сайхан орчин” сарын аяны ялагчид өнөөдөр 10.30 цагаас БОАЖЯ-ны байранд шагналаа гардав.
- Олон улсын нислэгийн тийз борлуулагч Эйрлинк Монголиа ХХК хэрэглэгчдэдээ илүү ойртон 7 сарын 20 -ны өдөр 4-р хорооллын “Өргөө 1” кино театрын замын эсрэг талд байрлах “Смарт” худалдааны төвийн 1 давхарт шинэхэн салбараа нээлээ.
ДЭЛХИЙД
- Оросын Ерөнхийлөгч Владимир Путин VPN болон Proxy ашиглахыг хориглосон хуульд гарын үсэг зурлаа.
- Хүн амын өсөлтийг дэмжих хүчин чармайлт гаргасаар байгаа хэдий ч Өмнөд Солонгосын хүн амын өсөлт энэ онд түүхэнд байгаагүйгээр бага хувьтай гарах төлөвтэй байна гэж тус улсын албаны хүмүүс мэдэгдлээ.
- Энэтхэгийн баруун нутгийн Гужарат мужийн эргээс холгүй явж байсан хөлөг онгоцноос 1500 кг героин хураан авчээ.
- Урд хөршийн нүүрсний хамгийн том компани "China Shenhua Energy"-ийн ашиг оны эхний хагаст хоёр дахин нэмэгджээ.
- Даваа гарагт нисэх онгоц дэлбэлэх гэсэн хуйвалдааныг илрүүлсний дараа Австралийн нисэх онгоцны буудлуудад аюулгүй байдлыг хангахын тулд зорчигчдын ачаа тээшийг маш нарийн шалгаж байна.
- Оны эхний хагаст ӨМӨЗО 19.77 сая тонн нүүрс импортолсон нь жилийн өмнөхөөс 118 хувиар өссөн дүн болохыг Гаалийн газар нь мэдээллээ.
- "Дэлхийн мисс 2017" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хүсэлтэй бүсгүйчүүдийг бүртгэж байгаа талаар "Мисс Монголиа Team" фэйсбүүк хуудсаар мэдээллээ.
- Хятадын эрдэмтэд дэлхийн хамгийн хүчирхэг компьютерын чадлыг туршихаар виртуал огторгуйг бүтээжээ.
- Киргизийн Ерөнхийлөгчийн бага охины хүүхдээ хөхүүлж буй зураг нийтлэгдсэний дараа хүүхдийг олон нийтийн газар хөхүүлэх, эмэгтэй хүний биеийг бэлгийн чиг хандлагаар харах тухай хэлэлцүүлэг нийгмийн сүлжээнд өрнөж, түүнийг ихээр шүүмжилжээ.
- Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн 755 дипломат ажилтныг эх орноосоо гаргахаар боллоо.
- Хоёрдугаар улирлын орлого нь хүлээлтээс давснаар Facebook-ийн зах зээлийн үнэлгээ 500 тэрбум ам.долларт дөхсөн байна.
- Люксембургийн эрх баригчид компаниуд сансарт яваа биетээс олборлосон эрдэс баялгаа эзэмших тухай хуулийг баталлаа.