Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны бэлтгэлийн зааланд Жүдо академийн зэрэглэл дэвшсэн бяцхан жүдочдод бүс гардууллаа.
Ерөнхийлөгч өсвөрийн жүдочдод бүс гардуулж, баяр хүргэн, спортын амжилт хүслээ. Тэрээр Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр 2006 оноос хойш ажиллаж байна. Мөн Олон улсын жүдо бөхийн холбооны Бодлогын зөвлөлийн Ази тивийг хариуцсан тэргүүнээр ажилладаг юм.
Олон улсын жүдо бөхийн холбооноос хийгдэж байгаа “Judo for the world” баримтат киноны багийнханд ярилцлага өгөв.
Ерөнхийлөгч Х.Баттулгын үүсгэн байгуулсан жүдогийн акедемид суралцаж, шалгалтаа амжилттай өгсөн өсвөрийн 66 тамирчин шар, улбар шар, ногоон, цэнхэр, бор бүс сертификатын хамт гардав. Ерөнхийлөгч Х.Баттулга “Манай жүдогийн академи байгуулагдаад олон жил болж байна. Монголын өсвөр үе, залуучууд хүүхдүүд багаасаа хөдөлмөрч, тэвчээртэй болж, бие бялдрын хөгжил нь сайжирч, интернэт орчинд бус, спорт зааланд цагаа илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхэд Жүдогийн академийн байгуулагдсан зорилго. Академийнхаа багш дасгалжуулагчид, хүүхдүүдэд баяр хүргэе” гэсэн юм.
Өсвөрийн жүдочдод бүс гардуулах ёслолын ажиллагаанд Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын зэрэглэлийн шүүгч М.Бөхбат, Олон Улсын жүдо бөхийн холбооны Энхтайваны хорооны дарга Николас Мэсснэр, Олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга Грек улсын тамирчин Иллиас Иллиадис нар болон тамирчид, дасгалжуулагчид оролцлоо.
Бүс гардуулах ёслолын дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын жүдо бөхийн холбооноос хийгдэж байгаа “Judo for the world” баримтат киноны багийнханд ярилцлага өгөв.