Эмээгийн яриа. Жараад оны үед нэгдэлжүүлэхэд ядуу нь эхэлж элсчээ. Дараа нь малтай улсыг хүчээр элсүүлж хөрөнгийг нь хураан тараасан байна. Олон хүүхэдтэй арчаагүй нэг айлд гурван толгой даалимба бас бус юм ноогдож. Гэртээ ч оруулсангүй хаяандаа хөглөрүүлсэн ба хэрэг болохоор нь цуу татаад л тогоогоо ч арчина, бүсхийнэ, хөлөө ч орооно. Гадаан орно, илжринэ, ямаа иднэ. Сүүлд дуулахнаа тэр айл хэзээ ч өөдлөөгүй.
Танилын яриа. Маартын наймнаар олон хүүхэдтэй айлд эхийн одонгийн мөнгө бөөнөөр нь өгнө. Тэднийх дэлгүүрт байгаа аль үнэтэй бэлэн зүйлс болох нарийн боов, хиам, консерв авчран долоо хоног наргина даа. Тэгээд дараагийн маарт хүртэл хагас өлсгөлөн. Төрийн буянаар нэг хоног цадав.
Зурагтын яриа. Майкл Тайсон ядуу хорооллоос гаралтай боловч олон удаа боксын дэлхийн аврага болж нийтдээ 200 гаруй сая доллар олжээ. Асгаж цутган баярхаж хэдэн жил шуугиулсны дараа тэрээр ихээхэн өрөнд оров. Одоо тэрээр өрөө төлөхийн тулд газар газар очин рингэнд зодуулж явна. Их мөнгөнөөс болж зодуулав.
Түүхээр батлагдсан яриа. Баялагийг зарцуулахад ухаан хэрэгтэй. Тэнэг хүнд баялаг гай болдог. Идлээ, цадлаа, баалаа, мартлаа, өлслөө, турлаа, үхлээ. Хөдөлмөрөөр буй болсон баялаг л ухаалаг зарцуулагддаг. Гуйлгачин өдөр толсон юмаа ууттай нь тогооруугаа хөнтөрдөг. Сармагчин нүдний шил олоод бөгсөндөө барьж үздэг. Муу нохойн гэдсэнд шар тос зохидоггүй.
“Баабар ингэж өгүүлэв” нэвтрүүлгийн ээлжит дугаараар” Золбин нохойн гэдэг шар тос тогтоодоггүйн учир” нийтлэлийг хүргэж байна.