Америкийн эрдэмтэд ген өөрчлөх аргаар анх удаа амьдрах чадвартай хүний үр хөврөлийн ДНК-г CRISPR аргаар өөрчилжээ. Хүний ДНК-г ингэж өөрчилснөөр удахгүй бид төрөөгүй байгаа хүүхдийг аливаа өвчин тусахаас сэргийлж чадна гэсэн үг.
Гэхдээ нөгөө талаас хүний үр хөврөлийг генетикийн аргаар өөрчлөх нь ёс зүйн асуудлыг сөхөх шалтгаан болох юм. Nature сэтгүүлд нийтэлснээр Орегоны Эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургуулийн профессор Шухрат Миталипов судалгааны ажлыг удирджээ.
Тэд амьдрах чадвартай үр хөврөлийн генд байсан зүрхний өвчин болох эрсдэлтэй мутацийг амжилттай салгасан аж. Калифорнийн их сургуулийн эрдэмтэн, судалгааны багийн гишүүн Женнифер Дудна “Хүний хувьд жижиг алхам байж болох ч хүн төрөлхтний хувьд том үсрэлт” гэжээ.
Генетикийн өөрчлөлтийг хүн дээр туршихад олон асуудал бий. Хэдийгээр CRISPR арга тун нарийн ген өөрчлөх хэрэгсэл боловч, зарим тохиолдолд алдаа гардаг.
Тэрээр энэ үр дүнгийн ачаар бусад эрдэмтэд хүний үр хөврөлийн генийг өөрчилж, аливаа өвчнийг анагаах, үгүй ядахдаа туршилт хийж эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. Хүний үр хөврөлийн ДНК-г CRISPR аргыг ашиглан өөрчилсөн тохиолдол өмнө нь БНХАУ-д болж байсан бөгөөд АНУ-ын хувьд ийм судалгааны ажил хийхэд хэцүү гэхээс илүү сэдвийн хувьд олон асуудал дагуулдаг.
Үндэсний эрүүл мэндийн судалгааны хүрээлэнг хүний үр хөврөлийн ген өөрчлөх судалгааны ажилд хөрөнгө оруулахыг хүртэл хориглодог аж. Гэхдээ өнгөрсөн хоёрдугаар сард Үндэсний шинжлэх ухааны академи болон Үндэсний анагаах ухааны академи хүний үр хөврөлд байгаа ноцтой өвчнийг устгах зорилгоор туршилт хийх шийдвэр гаргажээ.
Генетикийн өөрчлөлтийг хүн дээр туршихад олон асуудал бий. Хэдийгээр CRISPR арга тун нарийн ген өөрчлөх хэрэгсэл боловч, зарим тохиолдолд алдаа гардаг. Тиймээс бяцхан алдаа хүн төрөлхтөнд заналхийлж болно гэж эмээдэг нэг хэсэг бий.
Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдээ “суперхүн” болгохыг хүссэнээс орчин үеийн хүнийг генетикийн өөрчлөлттэй хүмүүс орлох эрсдэл бий. Ийм хүүхдийг “Designer baby” гэж нэрлэдэг бөгөөд ямар ч өвчин тусахгүй, бүх талаараа бусдаас гоц тийм хүүхдийг генийн өөрчлөлтөөр бүтээж болно гэж үздэг.
Мэдээж хэрэг генийн инженерчлэлээр төгс хүн бүтээх асуудал ирээдүйн хэтийн сэдэв юм. Гэхдээ Миталипов сүүлийн судалгааны ажлаас үзэхэд тун ойртсон гэжээ. Түүний баг үр хөврөлийн зарим генийг ямар нэг алдаагүйгээр, тун өндөр нарийвчлалтай өөрчилж чадсан.
Үүнээс гадна Хятадын туршилтаас нэг ялгаатай нь үр хөврөлийн бүх эд эсэд байгаа ДНК-г ямар нэгэн мутацид оруулалгүй нэгэн зэрэг өөрчилсөн аж.
Судалгааг хийхдээ тэд зүрхний согогийн мутаци бүхий ген агуулдаг залуугийн эр бэлгийн эсийг эрүүл эм бэлгийн эстэй нэгтгэжээ. Ингээд CRISPR-Cas9 аргаар залуугийн генээс мутаци бүхий дарааллыг салгаж авсан байна.
Хамгийн амжилттай нь залуугийн ген эрүүл дарааллыг эмэгтэйн ген рүү хуулжээ. Гэхдээ яагаад ийм зүйл болсон нь тодорхойгүй бөгөөд үр хөврөлд өөрийгөө засах арга байсныг эрдэмтэд илрүүлээгүй байсныг нотлов.
Нийт 58 үр хөврөлд хийсэн туршилтаас 42 үр хөврөл мутацигүй генийг эс бүрт хуулсан бол үлдсэн 16-д нь таамаглаагүй мутаци илэрсэн аж. Тэгэхээр энэ арга одоохондоо бүрэн төгс биш. Гэхдээ ген өөрчлөх арга ямар өндөр түвшинд хүрснийг харуулж, шинжлэх ухааны уран зөгнөл, бодит байдалд ойртсоныг илтгэнэ.
Эх сурвалж: IFLScience