Спорт хувцас үйлдвэрлэгч "Adidas"-ийн хоёрдугаар улирлын санхүүгийн тайланд Хойд Америк, БНХАУ дахь бизнес нь эерэгээр нөлөөлсөн байна. Тодруулбал, Хойд Америк дахь борлуулалт 26 хувь, БНХАУ дахь борлуулалт 28 хувиар өсжээ. АНУ-д спорт хувцасны зах зээлийн өсөлт саарч байгаа энэ үед "Adidas" компани зах зээлд өрсөлдөгчдөө тэргүүлж байна. Тухайлбал, АНУ-ын "Under armour" компани энэ оны санхүүгийн жилийн орлогын таамгаа бууруулсан бол "Nike"-ийн орлогын өсөлтийн таамаг "Adidas"-ийн таамгийн тал хувьд ч хүрэхгүй байна.
Хэдийгээр "Adidas" брэнд сүүлийн жилүүдэд АНУ дахь хэрэглэгчдээ алдаад байсан ч шинээр гаргасан бүтээгдэхүүнүүд нь худалдан авагчдын таашаалд ихэд нийцсэн гэж шинжээчид онцолсон. Тус компанийн хоёрдугаар улирлын татварын өмнөх ашиг 18 хувиар өсөж, 598 сая ам.долларт хүрсэн бөгөөд борлуулалтын орлого нь 20 хувиар нэмэгджээ.
Н.Номин-Эрдэнэ