Америкийн Нью-Йорк хотын төвд орших Дэлхийн худалдааны төв 2001 оны есдүгээр сарын 11-нд халдлагад өртөх үеэр амиа алдсан нэгэн хүний цогцсыг ДНХ-гийн шинэ технологи ашиглан 16 жилийн дараа танилаа гэж тус хотын шүүх эмнэлгийн шинжээч даваа гарагт мэдэгджээ.
Ингэснээр уг халдлагын үеэр амиа алдсан 2753 хүнээс 1641-ийг нь хэн болохыг нь олж тогтоолоо.
Хохирогч эрэгтэйн нэрийг ар гэрийнхнийх нь хүсэлтээр нууцалжээ.
2015 оны гуравдугаар сараас хойш нэг ч хохирогчийг хэн болохыг нь таниагүй байсан юм.
Уг террорист халдлага болсноос хойш бараг 16 жилийн хугацаа өнгөрч байхад 1112 хүний цогцсыг таниагүй хэвээр байна.
2001 оны есдүгээр сарын 11-ний мягмар гарагийн өглөө “Аль-Каида” бүлэглэлийн гишүүд зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцуудыг булаан АНУ-д дөрвөн цуврал халдлага үйлдсэн юм. Эдгээр халдлагын үеэр 3000 орчим хүн амь үрэгдэж, бараг 10 тэрбум долларын дэд бүтэц, эд материалын хохирол учирсан юм. НЬЮ-ЙОРК. /VOA/.
Г.Доржханд