Бүгд найрамдах намаас сонгогдсон Сенатч Ж.Маккейн амьдралд хэрэгжүүлэх чадахгүй зүйлээр Пхеньянд заналхийлэх хэрэггүй гэж Ерөнхийлөгч Д.Трамп-д зөвөлжээ. Хууль тогтоогч өөрийн ийм байр сууриа мягмар гарагт Америкийн KTAR радиостанц-д ярилцлага өгөхдөө хэлжээ.
“Ярьж байгаа зүйлээ хийж чадна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй, тиймээс би Ерөнхийлөгчийн хэлж ярьж буй зүйлүүдтэй санал нийлэхгүй байна” хэмээн Ж.Маккейн Пхеньяны зүгээс мэдэгдсэн заналхийлэлд Вашингтон хариу барьж магадгүй тухай Цагаан ордны эзний саяхан хэлсэн зүйлд тайлбар хийхдээ онцлон дурджээ.
“Миний мэдэх хамгийн гарамгай төрийн тэргүүнүүд хариу арга хэмжээ авахад бэлэн болохоос нааш заналхийлсан үг хэлж байгаагүй, Ерөнхийлөгч Д.Трамп хариу барихад бэлэн болсон гэдэгт би итгэлгүй байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Үүнээс өмнө мягмар гарагт Д.Трамп: “Умард Солонгос дахин АНУ-д заналхийлэх хэрэггүй. АНУ ийм заналхийллийг дэлхий урьд өмнө нь харж байгаагүй тийм хүчтэй эсэргүүцэлтэйгээр хүлээн авах болно. Ким Жөн Ун-ы заналхийлэл нь хэм хэмжээнээсээ халин хэтэрч байна” гэж мэдэгдсэн юм. НЬЮ-ЙОРК./TASS/.
О.Барс