Шадар сайд У.Хүрэлсүхийн Ажлын албаны ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, зөвлөх А.Үйлстөгөлдөр, Хуульч Ц.Баасандорж нар өнөөдөр Шадар сайдыг мөрдөн мөшгисөн хууль бус үйл ажиллагааг хуулийн байгууллага шалгахгүй байгаа талаар мэдээлэл хийлээ.
Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр, 2017 оны долоодугаар сарын 3-ны өдөр бид нар энэ хэргийг ТЕГ, АТГ-т шалгуулах тухай албан бичиг явуулсан. Төрийн өндөр албан тушаалтны амь нас, эрүүл мэнд, нэр төрд халдаж, гэр бүлийн болон албаны аюулгүй байдалд заналхийлсэн энэ асуудалд Шадар сайд нухацтай хандаж, холбогдох хуулийн дагуу шалгуулах нь зөв гэж бидэнд үүрэг өгсөн.
Шадар сайдын Ажлын албанаас хууль ёсны дагуу АТГ, ТЕГ-т хандсан. Шадар сайд У.Хүрэлсүх өөрөө УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярт энэ тухай албан бичиг илгээсэн. Гэтэл хуулийн байгууллага энэ хэргийг огт шалгахгүй явсаар сар гаруй боллоо.
Гэтэл өчигдрөөс эхлэн энэ хэргийг Шадар сайд У.Хүрэлсүх өөрөө зохион байгуулсан гэх утгатай төлбөртэй мэдээлэл явуулж байна. Гэрч Ч.Батболд гэгчийг Хүрэлсүх өөрөө хөлсөлж авсан гэсэн мэдээллийг Залуу.ком сайт зохион байгуулалттайгаар тарааж байна. Энэ сайтын цаана хэн, хэний хүү байдгийг хүмүүс мэдэх байх. Тэр нэрийг бид одоо хэлэхгүй.
Өөрийг нь мөрдөн мөшгисөн,тагнаж чагнасан тухай мэдээллийг Шадар сайд өөрөө УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт ч хэлж байсан. Гэсэн ч хууль хяналтынхан хөдлөхгүй байна.
Засгийн газрын гишүүнийг мөрдөх, тагнах, чагнах зэрэг гүйцэтгэх ажиллагаа явуулж байхад Монгол Улсын жирийн иргэний аюулгүй байдал ямар түвшинд байна вэ. Бид бүхэн Шадар сайдыг 2-3 сарын турш мөрдсөнийг хуулийн байгууллага АТГ, ТЕГ шалгаж тогтооно гэж найдаж байна.
-Энэ асуудлын цаана хэн байгаа гэж хардаж байна вэ?
-У.Хүрэлсүх сайдыг мөрдөн мөшгисөн тухайд таван гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа атал хуулийн байгууллага шалгахгүй байна. Үүний цаана нь хэн байгааг хэлэх боломжгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд байхыг үгүйсгэхгүй.
-Та нар намын дотоод асуудлаа ингэж улстөржүүлэх хэрэг байгаа юм уу?
-Хэнийг ч хууль бусаар мөрдөн мөшгих ёсгүй. Энэ хүмүүсийг дагаж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг шалгах цаад эзнийг нь тогтоох ёстой.
-Гэрчүүдийг хамгаалалтад авсан уу?
-Гэрчүүдийг хамгаалалтад аваагүй байгаа. Энэ бас бидний сэтгэл зовоож байгаа асуудал. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд зааснаар гэрч Ч.Батболдыг хамгаалалтад авах тухай хүсэлтээ өгч, УМБГ-ын даргад хандсан. Гэрчийг хэн ч, хаана ч аваачиж дарамтад оруулаад өгсөн мэдүүлгээс нь буцаах магадлалтай. Үүнийг цагдаагийн байгууллага хийх ёстой юм гэлээ.