Даваа гарагт Хятадын тэргүүн баячуудын жагсаалтад бяцхан өөрчлөлт гарчээ. Forbes сэтгүүлд бичсэнээр Tencent компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ма Хуатен хөрөнгийнхөө хэмжээгээр Алибабаг үүсгэн байгуулагч Жек Магийн өмнө орсон байна.
Дэлхийд алдар нь түгсэн WeChat аппликейшнийг хөгжүүлсэн гэдгээр нь хүмүүс Tencent компанийг илүүтэй мэднэ. Ийнхүү 36,2 тэрбум ам. долларын хөрөнгөөр Хятадын шинэ тэргүүн баян болсон Ма Хуатен дэлхийд хөрөнгийн хэмжээгээрээ 18 дугаар байрт орсон бөгөөд компанийнх нь хувьцаа гурван хувиар өсчээ.
Харин Жек Магийн хувьд 35,6 тэрбум ам. долларын хөрөнгөөр дэлхийн тэргүүн баячуудын хорьдугаар байрт жагссан юм. Гэхдээ хэдхэн цагийн дараа Алибабагийн хувьцааны үнэ гурван хувиар өссөнөөр Жек Ма буцаад Хятадын тэргүүн баян болжээ.
Өглөө сэрээд өдөр хүртэл Хятадын тэргүүн баяны хэргэмийг “хамгаалж” байсан Ма Хуатен гэж хэн бэ? Өдгөө 45 настай Хуатен Хятадын хамгийн хамгийн том интернет портал болох Tencent компанийг үүсгэн байгуулсан.
Дэлхийд өндөр амжилтад хүрсэн олон аппликейшнүүдийг бараг бүгдийг цогцоор нь өөртөө шингээсэн WeChat аппликейшнийг түүний компани хөгжүүлжээ. Ма Хуатен дөнгөж 26 настайдаа буюу 1998 онд Tencent компанийг үүсгэн байгуулсан бөгөөд анхны бүтээгдэхүүн нь Израйлийн ICQ бүтээгдэхүүний хуулбар байсан гэдэг.
Олон жил бусдын бүтээлийг хуулбарласны эцэст 2011 оноос Tencent өөрсдийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээр болж үр дүнд нь WeChat-ыг Засгийн газраас санхүүжүүлсэн аж. Компани хэрэглэгчдээ алдахгүйн тулд WeChat аппликейшндээ банкны үйлчилгээ болон төрөл бүрийн тоглоомыг шингээх болжээ.
Жишээ нь тэдний “Honour of Kings” тоглоомыг өсвөр насныхныг донтуулж байна гэж шүүмжлэх болсон бөгөөд компани ч хэрэглэгчдийнхээ тоглох хугацааг хязгаарлах шийдвэр гаргасан юм.
2016 онд Tencent компани 12,5 тэрбум ам. долларын ашигтай ажилласан байна.
Эх сурвалж: BusinessInsider