Он гарснаас хойш энэ сарын 8-ныг хүртэл нийслэлийн дөрвөн дүүрэгт 12, орон нутгийн 16 аймагт 58 нийт 70 удаагийн тохиолдлоор 86 хүн усанд осолдон амь насаа алдсан байна. Үүнээс 13 нь хүүхэд, 73 нь насанд хүрэгсэд байсан гэж ОБЕГ-т бүртгэгджээ.
Тиймээс ард иргэдэд хандан үер усны аюул, аянга цахилгаан, голд осолдохоос сэргийлэхийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс анхааруулж байна.
Сүүлийн өдрүүдэд цаг агаарын тогтворгүй байдал, байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэл ажиглагдах болсон тул аялал зугаалгаар яваа болон явахаар төлөвлөж байгаа иргэд цаг агаарын урьдчилсан төлөв, мэдээ, мэдээллийг баталгаат эх сурвалжаас авч аадар бороо, аянга цахилгаанаас болгоомжлон, түвшин нэмэгдсэн гол, мөрөн, нуур, цөөрмийн усанд сэлэхгүй байх, баталгаатай бус газраар гол мөрөн гатлахгүй, загасчлахгүй байхыг зөвлөж байна.
Мөн бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, архи согтууруулах ундаа ууж хэрэглэсэн үедээ ус руу орохгүй байх зэрэг учирч болзошгүй эрсдэлд өөрийгөө болон бусдыгаа өртүүлэхгүй байх арга хэмжээ авах шаардлагатай юм.
Н.Туяа