Таны хүүхэд зураг зурах дуртай юу. Бяцхан гараараа бүтээсэн зураг нь яг л тэр хэвээрээ хивсэнд бууж, насан туршдаа мөнхөлнө гээд төсөөлөөд үз дээ. Үнэхээр сайхан байгаа биз.
Тэгвэл өнөөдөр бяцхан зураачдын “Маамуу” бүтээл хивсэн дээр амилсан, тэрхүү бүтээлээ гардан хөөр болсон сайхан өдөр тохиолоо.
“Монгол контент” компанийн “Маамуу” үндэсний төсөл, “Эрдэнэт хивс” компанитай хамтран “Маамуугийн шидэт хивс” зургийн уралдааныг бяцхан үзэгчдийн дунд зарласан юм.
Нийт 50 гаруй бүтээл хүлээн авснаас шилдэг 10 оролцогчийг тодруулж өнөөдөр шагналыг нь гардуулав.
“Натурал Текстайл групп”-ийн гүйцэтгэх захирал О.Мөнхцацрал шагнал гардуулах ёслолыг нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр “Маамуу” үндэсний төслийн хүрээнд бүтээсэн Аами Таами үндэсний дүрийг таниулах энэхүү уралдаанд эцэг эхчүүд хүүхдүүдээ маш идэвхтэй оролцууллаа. Манай компанийн зүгээс уралдаанд түрүүлсэн 10 хүүхдийн бүтээлээр хивс үйлдвэрлэн гаргав. Бяцхан хүүхдүүдийн зургууд мэргэжлийн зураачдын бүтээлээс илүү гараад явчихав уу гэж харлаа. Тэдний натурал зургуудыг хивсэн дээр буулгахад үнэхээр сайхан зохицлоо олсон нь илт байна” гэсэн юм.
Харин “Маамуу” үндэсний төслийг хэрэгжүүлэгч “Монгол контент” компанийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа “Монгол контент компани Монголд анх удаа хүүхдийн контентод хөрөнгө оруулалт хийж анхны үндэсний дүрийг бий болгон гаргасан. Өнөөдөр үндэсний хүүхдийн контент дутагдалтай байгаа нь хүүхдийн уран бүтээл өндөр өртөгтэй бүтдэгтэй холбоотой. Бид бүгдээрээ Монголчууд, Монгол эцэг эхчүүд… Тиймдээ ч энэ орон зайг нөхөхөд бидний оролцоо чухал байгааг ухамсарлан манай компани энэ салбарт цогц төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар бид хүүхэлдэйн кино хийж, есдүгээр сард maamuu.mn вэбсайт, телевизийн хүүхдийн нэвтрүүлэг цацахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
Мөн 7-8 компанитай лицензийн гэрээгээр хамтран ажиллаж “Маамуу” нэрийн 40 гаруй бүтээгдэхүүнтэй болсон. Үндэсний үйлдвэрлэгчид бидэнтэй нэгдэж, Аами Таами дүрийг ашиглаж байгаа нь бидний төслийг дэмжиж байгаагийн тод илрэл. Тэр дундаа бидний томоохон дэмжигч бол Эрдэнэт хивс компани юм” хэмээн яриандаа онцоллоо.
“Маамуу” хүүхэлдэйн киног шимтдэг багачууд Аами, Таами хүүхэлдэйн киноны баатруудыг өөр өөрийн ертөнцөд амилуулан зурсан нь хүүхдүүдийн бүтээлээс илт.