“Apple” компани ухаалаг цагаа шинэчилж, үүрэн холбооны сүлжээнүүдэд шууд холбогддог хувилбар энэ оны эцсээр гаргахаар төлөвлөж байна. Энэ нь “iPhone” гар утаснаас хэт хамааралтай байдлаа бууруулах зорилготой алхам гэж шинжээчид дүгнэлээ. “Apple”-ийн одоогийн ухаалаг цаг нь утасгүйгээр “iPhone”-д холбогдож, хөгжим сонсох, газрын зураг татах зэрэг үйлдлүүдийг хийдэг.
Харин тус компани энэ оны эцэс гэхэд LTE чип технологид суурилсан, “iPhone”-д холбох шаардлагагүй шинэ ухаалаг цаг гаргана гэж ойрын эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, ухаалаг цагийг дангаар нь шинэ дуу татах, аппликэйшн хэрэглэхэд ашиглана. Энэ ухаалаг цаганд ашиглах LTE модемийн технологийг “Intel” корпораци нийлүүлэх аж. Олон жилийн турш “Apple” дахь нийлүүлэлтээ нэмэгдүүлэх зорилготой байсан тус компанийн хувьд энэ нь томоохон давуу тал болж байгааг шинжээчид онцолжээ.
Н.Номин-Эрдэнэ