Япон улс улаан шоргоолжны түрэмгийллийг эсэргүүцэх зорилгоор сөрөг дайралт боловсруулах тактикч, тусгайлан бэлтгэсэн үнэрч нохой, устгал явуулах дроныг олон улсын хэмжээнд шалгаруулж байна.
Хортойгоос гадна салж өгдөггүй амь бөх шинж чанар, орон нутгийн экологид үзүүлдэг сөрөг нөлөөгөөрөө айдас төрүүлэгч улаан шоргоолж энэ зун Кобэ, Токио, Осакагийн боомт дахь тээврийн контейнеруудад илэрчээ.
Хаа сайгүй тархаж дэлхийн хамгийн хөнөөлт төрөл зүйлийн нэг болж хувирсан, Умард Америкаас гаралтай шавж илэрсэн нь тус улсад экологийн сүйрэл нүүрлэх айдас төрүүлэв. Ялангуяа хатан шоргоолжнуудыг олоход бэрх байгаа нь Японы эрх баригчдыг түгшээлээ.
Хөнөөлт шавж илэрсэнтэй уялдан Засгийн газрын агентлагууд, хөрөнгө оруулагчид, химийн тусгай бодис үйлдвэрлэгч компаниуд улаан шоргоолжны хөнөөлөөс үүдэх санхүүгийн өртөг зардал, эдийн засгийн үр дагаврыг тооцоолж байна. Улаан шоргоолжноос айх айдсаас болж тус улсын шавжны хор үйлдвэрлэдэг гурван гол компанийн зах зээлийн үнэлгээ нийтдээ 22 тэрбум иен буюу 200 сая орчим ам.доллараар өсчээ. Asante, Earth Chemical, Fumakilla гурван компанийн хувьцааны үнэ долдугаар сард үнэмлэхүй өсөж, TOPIX-ийн (Tokyo Stock Price Index) бенчмаркаас давлаа.
Өнгөрсөн тавдугаар сард анх илэрсэн улаан шоргоолжны нийт тоо ширхэг эдүгээ 1600 болоод байна. Энэ нь химийн компанийн хөрөнгө оруулагч нарт шоргоолж бүр 125 мянган ам.долларын ашигтай туссан хэрэг. Уг статистикт Clever зэрэг нэрийг нь дурдаагүй компаниудын ашгийг тооцоогүй. Уур амьсгалын нөхцлөөс шалтгаалан Япон орон улаан шоргоолжны дайралтад өртөх магадлал их гэдгийг Айчи мужид байрладаг, бөс даавуу үйлдвэрлэгч тус компанийн ерөнхийлөгч Цүёши Накагава хэдэн жилийн өмнө анхааруулж байжээ. Clever сар гаруйн өмнө улаан шоргоолж үл нэвтрүүлэх зориулалттай цув шинээр гаргасан юм.
Шоргоолж устгах тусгай баг шинээр байгуулаад байгаа орон нутгийн захиргаадаас ирүүлсэн захиалга тус компанид ирсэн олон мянган захиалгын яг тэн хагас нь болж байна.
Гэхдээ улаан шоргоолжны эдийн засгийн сөрөг үр дагавар урт хугацаанд илүү урхагтай. Улаан шоргоолжны хөнөөлийг арилгах, хяналт тавих ажлын зардал АНУ-д жил бүр долоон тэрбум ам.доллараар хэмжигддэг.
Булаан эзлэгчдийг үндсээр нь дарах ажилд Австрали улс 2001 оноос хойш 340 сая австрали доллар буюу 270 сая ам.доллар зарцуулжээ. Улаан шоргоолжийг бүрэн устгаж чадахгүй бол зөвхөн Квинсленд мужийн зүүн өмнөд бүсэд ирэх 30 жилд байгаль орчин, мал сүрэг, хүмүүсийн эмчилгээ, шавжны хор зэрэгт 43 тэрбум австрали долларын хохирол учрах тооцоог эрх баригчид гаргалаа. Ийм зардлын багахан хэсэг л хөнөөлт төрөл зүйлтэй тэмцэхэд зориулан Японы Байгаль орчны яамнаас төсөвлөсөн хөрөнгийг дуусгах эрсдэлтэй. Тус яам том амт алгана, мангустай тэмцэхэд хэдийнэ 4.4 сая ам.доллар зарцуулжээ. Онцгой нөхцөлд зарцуулах төсвийг ихэсгэх түвэгтэй санал хүлээн аваад байгаагаа Токио хотын захиргаа зэрэг орон нутгийн удирдлага Financial Times-д тайлбарлав.
Японд улаан шоргоолж анх илэрсэн газар болох Кобэ хотын удирдлага Шинэ Зеландаас тусламж хүсэж, хөнөөлт шавжтай тэмцэх арга хэрэгслийн талаар хэлэлцэхээр албаны хүмүүсийг Тайваньд илгээгээд байна. Учир нь шоргоолж илэрсэн контейнерийн ихэнх нь Хятадаас тус улсад орж иржээ. Хөнөөлт шавжтай тэмцэхийн тулд улаан шоргоолж илрүүлэхээр тусгайлан сургасан үнэрч нохой, шоргоолж илэрсэн газарт хор цацах зориулалттай дрон ашиглана.
Питер Уэлс