Өнөөдөр үүрээр Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчлээд байсан залуусын гэрт тусгай өмсгөлтэй хүмүүс нэвтрэн орж саатуулсан байна.
Гэрч Ч.Батболдын гэрт үүрийн 05:00 цагийн үед тусгай хувцастай 20 гаруй залуус гэнэт цонхыг нь хагалан, дээврээс нь хүн нэвтрүүлж оржээ. Улмаар гэр бүлийнхнийнх нь өмнө зодож, шал руу бөхийлгөн гавлаад гарсан аж.
Энэ төрлийн саатуулах ажиллагаа хоёр гэрчийн гэрт мөн болсон бөгөөд ар гэрийнхнийх нь гар утсыг хураан авчээ. Саатуулах ажиллагаа явуулсан залуус "Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өмнөөс дуугардаг чи хэн бэ" гэхчлэн зандарсан гэх мэдээллийг гэрийнхэн нь Шадар сайдын ажлын албанд өгчээ. Одоогоор гэрчүүдээс өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авч байгаа аж. Болсон явдлын талаар гэрчүүдийн ар гэрийнхэн 13:00 цагт АТГ-ын өмнө сэтгүүлчдэд мэдээлэхээр болжээ.