“Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон Улаанбаатар хотод наймдугаар сарын 13-нд буюу энэ ням гарагт болно.
Анхдугаар тус арга хэмжээг ЗГХА, Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбоо хамтран зохион байгуулж байна. Тэмцээн;
- Жуулчин (гадаадын 2-3 хүн нэг баг болж оролцох)
- Гэр бүл (3-11 насны нэг хүүхэдтэй эцэг, эх, өвөө, эмээ нийт гурван хүн нэг баг)
- Найзууд (18-аас дээш насны 2-3 хүн нэг баг)
- Сэтгэлд хоногшсон Улаанбаатар (50-65 хүртэлх насны 2-3 хүн баг) гэсэн төрөлд өрсөлдөөн өрнөх юм.
Ангилал тус бүрт оролцогчид таван өртөөг дамжин өгөгдсөн даалгаваруудыг хамгийн богино хугацаанд биелүүлсэн нь тэмцээний ялагч болох юм. Тэмцээнд оролцогчдын тоо хязгаартай бөгөөд оролцохыг хүсэгчид биеэр ирж бүртүүлэх боломжтой. Бүртгэлийг Спортын төв ордны нэг давхарт энэ сарын 1-10-нд хүлээн авах юм байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон тэмцээний удирдамжийг ЭНД дарж харна уу.