“Энэрэл нигүүсэл” оюун билгийн төвийн тэргүүн Ажаа гэгээн ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн өргөтгөлд шаардагдах орчин үеийн технологийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгчийн нэгдсэн систем зэргийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Ажаа гэгээн тус Хүүхдийн эмнэлгийн өргөтгөлийг барих санаачилга гарган, гадна дотнын хандив тусламжаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн тасгуудтай зургаан давхар барилга ашиглалтад орсон.
Энэ өргөтгөлд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар зүрхний төрөлхийн гаж хөгжлиыг эрт оношилж, эмчлэх зориулалттай орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Ангиографийн төв, Хагалгааны өрөө, Нярайн эрчимт эмчилгээний тасаг, Нярайн эрчимт эмчилгээний тасаг, Цусны эмгэг, хорт хавдрын тасаг үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт туслалцаа дэмжлэг харамгүй үзүүлдэг Ажаа гэгээнтнийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.