Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нартай энэ сарын 2-нд уулзсан юм.
Уулзалтын үеэр 60 тэрбум төгрөгийн асуудал, төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид багтсан 40 гаруй хүний нэр холбогдоод байгаа оффшор данстай холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэхийг үүрэгдсэн.
Энэ дагуу ЦЕГ, АТГ, ТЕГ хамтран 2016 оноос хойш төрийн албанд томилогдсон, ахлах мэргэжилтэн, алба, хэлтэс, газрын дарга зэрэг удирдах алба хашиж буй хүмүүсээс тайлбар авч эхэлжээ.
Эдгээр албан хаагчдаас хэрхэн албан тушаалд томилогдсон, төрийн албаны шалгалтыг хэзээ өгсөн талаар тайлбар авч байгаа юм. Ингэснээр тэдгээр мэргэжилтнүүд ажлын байрны шаардлагыг хангаж буй эсэхийг тогтоох давхар зорилго агуулжээ.
Ерөнхийлөгч АТГ, ЦЕГ, АТГ-т 49 хоногийн хугацаа өгсөн. Иймд цагдаа нар оройн цагаар ч ажиллан, байцаалт авч байна. Учир нь ирэх сарын 20-нд дээр нэр дурдсан гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг Ерөнхийлөгчид ажлын тайлангаа танилцуулах ёстой.