Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 21.00 цагт МҮОНТ-ийн "Цаг үе, үзэл бодол" шууд ярилцлагад орлоо. Төрийн тэргүүн ажлаа хүлээн авснаас хойш нэг сар болж байгаа юм. Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс анхаарал татсан ишлэлүүдийг онцолж байна.
- Намайг Хятадын эсрэг үзэл бодолтой гэж яриад, сурталчлаад байдаг. Энэ бол Гадаад хэргийн сайдын хийж байгаа ажил. Би Хятадын талаар юу ч яриагүй. Манай улс нэг улсын эдийн засгийн хараат байна. Үүнийг УИХ, Засгийн газрын гишүүд бүгд ярих ёстой. Манай эдийн засгийн 90 хувь нь хятадын хараат байна. Ийм байхад улс орон хөгжихгүй. Бид эдийн засгаа төгөлдөржүүлэх ёстой.
Жишээ нь, Далай ламыг урих гэхээр болохгүй гэдэг. Бид чинь хараат болчихсон байхгүй юү. Энэ тухай мэдээж урд хөрштэйгээ ярина. Манай дотоод асуудалд битгий оролцооч ээ, бид танай дотоод асуудалд оролцдоггүй шүү дээ. Бизнесийг харилцан ашигтай хийе. Манай бүтээгдэхүүнийг Та нар ав, битгий хямдхан аваач ээ гэж яръя гэж бодож байна.
- Жишээ нь, сая Таван толгой руу асар хүчтэй дайралт хийлээ. Энэ бол 1970-аад орны эхээр ард түмний татвараар олсон орд. Үүнийг гадныхантай хамтарсан нэг компанид өгч болохгүй. Ерөнхийлөгчийн багт орж байгаа хүмүүс үүний эсрэг нэгдмэл санаатай. Тавантолгойн ордын ашиг бүх ард түмэнд очих ёстой юм. Намуудад шигдсэн хэдхэн гэр бүл энэ ажлыг хийж байна. Бэлэн мөнгө уул уурхайтай, архины үйлдвэртэй хүнд л байдаг. Бэлэн мөнгө байгаа газарт авлига байдаг. Үүнийг таслан зогсоохын тулд Засгийн газарт байгаа уул уурхайтай сайд нар ажлаасаа татгалзаач ээ гэж уриалмаар байна. Би ХАА-н сайд байхдаа давхар дээлтэй байхыг эрс шүүмжилж, сайдын ажлаа өөрийн хүсэлтээр өгч байна.
- Юун түрүүнд би Ерөнхийлөгчийн институцээ бүтнээр нь харъя. Би зөвлөхүүдээ олон нийтэд зарлаж авна. Намайг сонгосон 600 мянган иргэдийнхээ саналыг авна. Тэднийгээ дэмжлэгийг дахин авмаар байна. Бас надад итгээгүй хүмүүсийнхээ итгэлийг авмаар байна.
- Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих тухайд:
Ерөнхийлөгч бол эрх мэдэлтэй ч юм шиг, үгүй ч шиг байдаг. Тэгээд үүнийг нь хумихаар би юу хийхээ мэдэхгүй байна. Ерөнхийлөгчийн эрхийг хумих өөрчлөлт оруулах гэж байгаа бол тэгэхгүй. Сая МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээлээ. Эрх мэдлийн хуваарилалтаас болж олонхиороо түрж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх байхгүй. Эрх мэдэл биш, “эрх” шүү. Яагаад гэвэл энэ сонгууль но-той явагдсан. 60 тэрбум төгрөгийн авлигажсан сонгууль болсон.
- Намууд өөрсдөө авлигатай тэмцэх гэж байгаа бол санхүүжилтээ ил болгох ёстой. Намууд сонгуульд орохын тулд мөнгө гаргадаг. Мөнгө гаргахдаа бизнесмэнүүдэд ханддаг. Тэгээд энэ хоёрын холбоос эхэлдэг. Энэ холбоосыг таслах нь чухал. Бүх нам улстөрчдөө бэлдэх ёстой. Улстөрч гэж мэргэжил яриад байна шүү дээ. Намууд боловсон хүчнээ бэлдэхгүй болохоор үүн дээр бизнесүүд орж ирэх цоорхой нь байсаар байна.
- Бизнесийг тэлэх ёстой. Хэдхэн улс төрийн бүлэглэл тендэрүүдийг аваад байж болохгүй. Тэднийг тойрсон бизнесийнхэн, улстөрийнхөн таргалдаг. Бусад бизнесүүд таргалдаггүй. Тендэрийг хэдхэн компани иддэг. Бусад аж ахуйн нэгжид өгдөггүй. Баян, ядуугийн ялгаа асар их болсон ийм л орчныг хүлээж авлаа.
- Асашёорюү бол Японы од, дэлхийн од. Үнэхээр сийрэг толгой. Миний хувьд УИХ, Засгийн газар, улстөрчдөд төмөр замын талаар 2-3 жил яриад, тэдний ойлгоогүй зүйлийг Д.Дагвадоржид 20 минут ярихад л ойлгочихдог. Хэлэлцээрийн ширээн дээр Японы улстөрчидтэй нэг асуудал ярина. Албаны яриагаар нэг асуудал ярина. Д.Дагвадоржийн хувьд хүнтэй маш их эвийг нь олоод ярьчихдаг, Японы олон улстөрч танина. Ш.Абэгийн ээжийн гэрт очоод, ээжээр нь хүүг нь дуудаж авч ирээд дөрвөн цаг Монголын талаар ярьчихсан хүн шүү дээ. Энэ хүн бөхөөр нэр сүрийг авч, Монгол Улсыг өргөлөө. Одоо түүний мэдлэг, танил талыг нь ашиглая гэсэн юм.
- Тэтгэврийн зээл, төрийн албан хаагчдын цалин бол баталгаатай, хуульчлагдсан мөнгө. Хуульчлагдсан мөнгөнд банк зээл өгөхдөө яагаад сарын 2-оос дээш хувь буюу жилийн 24 хувиас дээш хүү аваад байдаг юм бэ. Энэ бол эрсдэлгүй мөнгө. Эрсдэлгүй зээл дээр банкууд өнөөдөр жилийн 24-өөс дээш хувийн хүүг хүүлээд байна. Үүнийг буулгах ёстой. Энэ талаар зарлиг гаргадаг юм уу, яадаг юм.