Залуучуудын санаачлага, идэвх оролцоо, нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, сурталчлах, тэмдэглэх, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг залуучуудын хүч, идэвх оролцоо, санал санаачлагаар хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа хэлэлцэхээр Залуучуудын хөгжлийн сарын аяныг зохион байгуулж байна.
Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 1999 оны A/RES/54/120 тоот тогтоолоор Олон улсын залуучуудын өдрийг жил бүрийн 8 дугаар сарын 12-нд тэмдэглэж байхаар тунхагласан. Энэ нь залуу хүмүүсийн хүний эрх, эрх ашгийг хамгаалах, залуучуудын талаар баримтлах үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрийг залуучуудын оролцоотойгоор боловсруулах, хэрэгжүүлэх, түүнчлэн 1995 онд Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан Дэлхийн залуучуудын төлөөх Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг дэмжихийг зорьдог билээ. Энэ жил Олон улсын залуучуудын өдөр нь “ЗАЛУУЧУУД ЭНХ ТАЙВНЫГ ЦОГЦЛООНО” гэсэн сэдвийн доор дэлхий даяар зохиогдох гэж байна.
Олон улсын залуучуудын өдөртэй давхцан жил бүрийн 8 дугаар сарын 25-ны өдөр Монголын залуучуудын өдөр тохиодог билээ. Эдгээр тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын асуудалд хандуулах боломж хэмээн үзэж 2014 оноос эхлэн жил бүр “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ыг тэмдэглэх болсон. Энэ аяны хүрээнд залуучуудын хөгжил, тэдэнд тулгамдаж буй асуудлын шийдэл, боломжийг эрэлхийлэх, залуучуудын бодит оролцоог дэмжих олон арга хэмжээг зохион байгуулдаг.
2017 онд залуучуудын иргэний нийгмийн байгууллагууд хамтран “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ыг Монгол улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах гэж байна. Тус аян 8 дугаар сарын 12-ноос 9 сарын 30-ны хооронд “Залуучууд=Эерэг Өөрчлөлтийн Хүч” уриан дор зохиогдох юм.
Энэ жил 4 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү сарын аяны үндсэн зорилго нь залуучууд, залуучуудын иргэний нийгмийн байгууллагууд, сайн дурын бүлгүүдийн санаачлага, идэвх оролцоо, нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, сурталчлах, тэмдэглэх, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг залуучуудын хүч, идэвх оролцоо, санал санаачлагаар хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа хэлэлцэхэд оршиж байна.
Энэ хугацаанд уламжлал болгон зохион байгуулдаг Залуучуудын Иргэний нийгмийн (гуравдугаар) чуулган, Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “StartUp” өдөрлөг, Ардчилал, хүний эрхийн төлөөх байгууллагуудын хамтарсанДемоКрэйзи Карнавал, Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг залуу уран бүтээлчдийн “Orange Sessions” үдэшлэг, Итгэл найдвар боломж-УБ марафон, Тэгш Эрх Бахархлын өдрүүд, залуучуудын сайн дурын ажлыг дэмжих “Ivolunteer Do you?” өдөрлөгзэрэг олон сонирхолтой арга хэмжээг төр, иргэний нийгмийн болон залуучуудын байгууллагууд хамтран Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар болон Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулна.
2017 оны 8 дугаар сарын 12-нд “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ы нээлтийн арга хэмжээ “Гэрэлт гудамж”-нд болно. Тус арга хэмжээнд Монголын Залуучуудын Эвсэл болон түүний гишүүн байгууллагууд, бусад залуучуудын иргэний нийгмийн болон сайн дурын байгууллагууд, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ, түүний гишүүн байгууллагууд хамтран оролцож, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Иргэний Боловсролын Төв, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан болон бусад олон улсын байгууллагууд дэмжин оролцож, сарын аяны хүрээнд хийх ажлууд болон өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулахаас гадна залуусын дуртай уран бүтээлчид эрч хүчтэй, цоглог өнгө аяс бүхий дуу, хөгжим, бүжиг зэрэг уран бүтээлүүдээ хүргэнэ.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
Монголын Залуучуудын Эвсэл
ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД:
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар
Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан
Швейцарийн хөгжлийн агентлаг
Иргэний Боловсролын Төв