Хүмүүс хоорондоо харилцах, бусадтай дурсамжаа хуваалцах, бүр муудалцах аргыг нь хүртэл өөрийн платформоор орвонгоор нь өөрчилсөн Facebook өөрсдийн жинхэнэ бүтээл бүхий видео суваг болох Watch-ыг танилцууллаа.
Хэрэглэгчдийн Facebook дээр Watch хэмээх шинэ хэсэг нэмэгдэж, тухайн хэсэгт Facebook-ийн хамтрагч компаниуд өөрсдийн видео контентыг оруулах юм.
Үндсэн ажиллах зарчим нь Youtube-тэй ижил. Хүмүүс бичлэгээ оруулж, зар сурталчилгаанаас хувь хүртэнэ.
Өнөөдрөөс АНУ-ын хэрэглэгчдэд нээлттэй болж буй энэхүү шинэ үйлчилгээнд нэгдсэн компаниуд, контент бүтээгчид зар сурталчилгааны орлогын 55 хувийг авах бол Facebook 45 хувийг нь авах аж.
Ингэж өөрсдийн контентыг явуулснаар компанийн сурталчилгааны орлого нэмэгдэх бөгөөд хэрэглэгчид ч өөр хаанаас ч үзэх боломжгүй контентыг үзэхийн тулд хэрэглээ нь нэмэгдэх юм.
Түүнчлэн “Хамгийн их яригдсан”, “Хүмүүсийг хамгийн их инээлгэсэн”, “Найзууддаа үзүүлэх” зэрэг ангиллуудтай болж, хэрэглэгч өөрт таалагдсан контент бүтээгчийнхээ хуудсыг дагадаг горимтой болсон байна.
Компани эхний ээлжид АНУ-ын зарим хэсэгт нэвтрүүлж, цааш өргөжүүлсний дараа олон улсад нэвтрүүлэхээр төлөвлөжээ.