Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгийг ажлын хэсгээс өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэдэд танилцууллаа.
Хуулийн төслийн танилцуулгыг Улсын бага хурлын гишүүн, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Үндсэн хууль судлаач Д.Лхамжав, Нийгмийн бодлого, Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн болон НББСШУ-ны байнгын хорооны эрхзүйн шинжилгээний албаны ахлах зөвлөх П.Амаржаргал нар хийсэн юм.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн дийлэнх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажил цаг хугацааны хувьд тохиромжгүй байна гэж үзсэн.
Уг хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчдад хариуцлага тооцдог хуулийн төслийг Үндсэн хуульд оруулах саналыг гаргасан юм.
Дашрамд мэдээлэхэд, Монгол Улсын Засгийн газрын 39 дүгээр тогтоолын дагуу хэрэгжиж байгаа уг хэлэлцүүлэг нь дүүргийн хэмжээнд энэ сарыг дуустал үргэлжилж иргэдийн санал бодлыг сонсох юм.
Тиймээс Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал асуулгад иргэдийг идэвхтэй оролцохыг Баянзүрх дүүргийн ажлын хэсгээс уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.