"Richard mille" брэндийн шинэ загварын бугуйн цаг 120 мянга 500 ам.долларын үнэтэй


2017-08-13 10:15 GMT+8

Швейцарын тансаг зэрэглэлийн бугуйн цагны "Richard Mille" брэнд “RM 67-02 Sprint”, “RM 67-02 High Jump” гэсэн хоёр шинэ загвараа танилцууллаа.

Эдгээр загвар нь  2016 онд зах зээлд гарч байсан "67-01 Extra Flat" загварт суурилсан бөгөөд тус загварын спорт хувилбар гэдгээрээ олны анхаарлыг татаж байна. “Richard Mille” брэндийн хувьд, шинээр гаргаж буй бугуйн цагнуудаа "спортын одод"-оор сурталчлуулах бодлого баримталж эхэлсэн.

Тэдэнтэй хамтран ажилласан хамгийн алдартай тамирчин нь Испанийн теннисчин Рафаэл Надаль юм. Харин эдгээр шинэ загвараа Олимпийн гүйлтийн болон өндрийн харайлтын алдартай хоёр тамирчинд зориулан гаргасан байна. Үнийн хувьд, тус бүр нь 120 мянга 500 ам.доллараар үнэлэгдэж байгаагаас гадна хоёр алдартай тамирчны төрөлх нутаг болох Өмнөд Африк болон Катарын Төрийн далбааны өнгийг оруулсан нь сонирхолтой шийдэл болжээ.

Б.Ариунболд

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 40 санал өгсөн байна.

Дээшээ