БНСУ-ын Грийн тийчэрс (Green teachers) ТББ-ын мэргэжилтнүүд манай улсад хүрэлцэн иржээ. Тэд тусгай боловсролын 29 дүгээр сургуулийн 29 багш, ЕБС-ийн 21 багшийг мэргэжлийн ур чадварын сургалтад хамруулж байна.
Сургалт энэ сарын 7-нд эхэлжээ.
Ирэх хоёр жилийн хугацаанд буюу 2019 оныг энэ сургалтыг үргэлжлүүлэн явуулах юм байна. Мөн дээрх ТББ БНСУ-ын КОЙКА-тай хамтран “Монгол Улсын тусгай хэрэгцээт боловсролыг дэмжих төв” байгуулахыг зорьжээ. Энэ төв боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэд, багш нарыг сургалтын материал, тоног төхөөрөмжөөр хангах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ явуулна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших эрхийг хангах, тэдгээр хүүхдүүдийн бэрхшээлийг оношлох, багш нарыг сургалтад хамруулах ажлуудыг хийх гэнэ. Иймд Нийслэлийн боловсролын газар ийм төв байгуулахыг дэмжжээ. Шинэ төв баригдах хүртэл үйл ажиллагаа явуулах байр хайж байгаа аж.