“Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ оюутан залуусын мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээг бий болгох, Монгол орны хөгжил дэвшилд оруулах залуусын бодит хувь нэмрийг тодорхойлох, тэдгээрт тулгарч буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх гарцыг эрэлхийлэхээр “Хилийн чанадад оршин сууж байгаа Монгол залуусын эх орондоо суурьших боломж, нөхцөл” сэдвээр уулзалт зохион байгуулах гэж байна.
Энэ нь хилийн чанад дахь Монгол оюутан залуучуудын анхдугаар нэгдсэн уулзалт болох юм. Уулзалтад гадны их дээд сургуульд суралцдаг, зуны амралтаараа эх орондоо ирсэн оюутнууд болон Турк, Герман, Япон, АНУ гэх мэт орнуудад дээд боловсрол эзэмшээд ирсэн залуусын байгуулсан ТББ-ын төлөөллүүд оролцох юм.