Өнгөрсөн бямба гарагт нэгж Биткойны үнэ түүхэндээ анх удаа 4000 ам.доллароос давлаа. Япончуудын эрэлт хэрэгцээ эрчимтэй нэмэгдсэнээр Биткойн он гарснаас хойш үндсэндээ дөрөв дахин үнэтэй болжээ.
Ням гарагийн өглөө нэгж Биткойны үнэ 4225,40 ам.доллар хүрсэн нь бүх цаг үеийн хамгийн өндөр дүн бөгөөд цахим валютын үнэлгээ зөвхөн наймдугаар сард 40 хувиар өссөн байна. Ингэснээр Биткойны зах зээлийн нийт үнэлгээ 64 тэрбум ам. долларт хүрсэн нь өнгөрсөн долоо хоногоос 10 тэрбум ам. доллароор нэмэгдсэн гэсэн үг юм.
Биткойны арилжааны 46 хувийг Япон иен эзэлж байгаа бол Америк доллар 25 хувийг, Хятадын юань болон БНСУ-ын вон тус бүр 12 хувийг эзэлж байна. BKCM компанийн тэргүүн Брайн Келли “Геополитикийн асуудал Биткойны ханш өсөхөд ихээхэн нөлөөлж байна. Сүүлийн хэдхэн сарын дотор Япон болон Солонгос улсад биткойны арилжаа огцом нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчид алтнаас илүү найдвартай гэж үзэж эхэлсэнтэй холбоотой” гэжээ.