Виржиниа мужийн Шарлотсвилл хотод өнгөрсөн Бямба гарагт эхэлсэн “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” хэмээх хэт үндсэрхэг үзэлтнүүдийн зохион байгуулсан цуглааны үеэр нэгэн этгээд цуглааныг эсэргүүцэн жагсаж байсан хүмүүс рүү машинтай дайран орж, 32 настай эмэгтэйн аминд хүрчээ.
Түүнээс гадна 19 хүн гэмтсэн тухай CNN агентлаг мэдээлсэн байна. Америкийн арьс өнгөөр ялгаварлагчид, хэт үндсэрхэг үзэлтнүүд, Нео-Нацистууд болон КККлан зэрэг бүлэглэлүүд Холбооны улсын хөшөө, дурсгалыг олон нийтийн газраас буулгахыг эсэргүүцэн анх цуглаж эхэлжээ.
Ялангуяа Шарлотсвилл хотод байрлах Роберт Эдуард Лийгийн хөшөөг буулгаж байгааг эсэргүүцэж байгаа аж. Боолчлолыг устгаагүй Өмнөдийн 11 муж улс АНУ-аас салан тусгаарлаж “Америкийн холбооны улс” байгуулснаа зарлаж байсан юм.
Эдийн засаг нь газар тариаланд суурилсан, ажиллах хүчний дийлэнх нь боолчууд байсан эдгээр мужууд Абрахам Линкольн ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараахан Өмнөд Каролина мужийн Самтер боомт руу дайрснаар дөрвөн жил үргэлжилсэн иргэний дайн эхэлж байжээ.
Шарлотсвилл хотын захиргаа өнгөрсөн тавдугаар сард анх Холбооны Генерал Роберт Лийгийн хөшөөг буулгах шийдвэр гаргаснаар хэт үндсэрхэг үзэлтнүүд цуглаж эхэлсэн байна. Зургадугаар сарын 8-ны өдөр КККланы гишүүд мөн Шарлотсвилл хотод цуглаж, тэднийг эсэргүүцсэн олон мянган иргэд мөн жагсжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон цуглааны үеэр үндсэрхэг үзэлтнүүд, арьс өнгөөр ялгаварлагчид болон тэднийг эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн болж Виржиниа мужийн амбан захирагч онц байдал зарласан аж.
Гэвч 20 настай Жеймс Филдс гэгч этгээд цуглааныг эсэргүүцэн жагсаж байсан хүмүүс рүү машинтай дайран орж, 32 настай эмэгтэйн аминд хүрснээс гадна 19 хүнийг гэмтээсэн юм. Энэ явдлаас гадна нисдэг тэргээр эргүүл хийж байсан хоёр цагдаагийн алба хаагч осолдож, амиа алджээ.
Ерөнхийлөгч Доналд Трамп энэ хэргийн дараа хийсэн мэдэгдэлдээ “Бид нэгдэх ёстой. Америкт ийм үзэн ядалт, заналхийлэл байх ёсгүй. Яг одоо зогсоох ёстой” гэж мэдэгдсэн аж. Тэрээр хэт үндсэрхэг үзэлтнүүдийг нэр цохоогүйд эрх баригчид дургүйцлээ илэрхийлсэн бөгөөд Колорадо мужийн сенатор Кори Гарднер “Ноён Ерөнхийлөгчөө, бид чөтгөрийг нэрээр нь дуудах ёстой. Тэд арьс өнгөөр ялгаварлагчид бөгөөд энэ явдал бол дотоодын терроризм” хэмээн жиргэжээ.