Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг есдүгээр сарын 10-н хүртэл самар түүхгүй байхыг анхаарууллаа.
Хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зорилгоор түүх зөвшөөрөгдсөн хугацаа есдүгээр сарын 10-наас эхэлдэг.
Гэвч иргэд болц гүйцээгүй самрыг хушнаас нь унагах гэж мунаар цохих, авирах зэргээр гэмтээж ургалтгүй болгодог байна.
Мөн самар түүж буй иргэд мод дамжин үсэрч улмаар гэмтэх, амь насаа алдах тохиолдлууд өнгөрсөн жилүүдэд гарчээ.
Тиймээс энэ жил нийслэлийн Байгаль орчны газар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ойн сан бүхий нутаг дэвсгэрт самар түүхээр гарч буй иргэдэд хяналт тавих ажлыг Улсын Мөрдөн байцаах газартай хамтарч хийхээр болжээ.
Самар түүх хугацаа өмнө нь аравдугаар сарын 15-наас эхэлдэг байсан. Иргэд, мэргэжлийн байгууллагын санал зөвлөмжийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар энэ хугацааг 35 хоногоор урагшлуулсан юм.
Иргэд самар түүх хугацаа болмогц ахуйн зориулалтаар 25 кг хүртэл хэмжээтэй самрыг 1 кг тутамд 500 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр түүх боломжтой.