Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалттай зорчих шийдвэр гарлаа.
Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулна.
Хэрэв автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь
- тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2017 оны наймдугаар сарын 19, 26-ны Бямба гарагт,
- сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2017 оны наймдугаар сарын 20, 27-ны Ням гарагт 08.00-20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно.
Харин авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэхүү хязгаарлалт хамаарахгүй юм.
Түүнчлэн нийслэлийн Засаг дарга С.Батболд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
1. Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор наймдугаар сарын 28-ны өдрөөс есдүгээр сарын 18-ны өдрийн хооронд “Сургууль орчмын эргүүл”-д ажиллах эцэг, эх, асран хамгаалагч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн албанд даалгасан байна.
Мөн сурагчдын автобусанд үзлэг, шалгалт хийж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг даалгалаа.
2. Төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хичээлийн шинэ жилд зориулсан өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрт 5-аас дээш газарт зохион байгуулахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.