ESPN-ий мэдээлснээр Кливленд Кавальерс багийн холбон тоглогч Кайри Ирвинийг Спөрс, Селтикс багууд сонирхсон хэвээр байгаа гэжээ.
Кливленд ч Кайриг явуулах нь ойлгомжтой болоод байгаа ч тэдний сэтгэлд 100 хувь нийцсэн санал одоо болтол ирээгүй байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр Спөрс Кайригийн төлөө довтлогч Ламаркус Алдриж болон хамгаалагч Дэнни Грийн нарыг санал болгож байгаа ч Кливленд энэ хоёр ахмад тоглогчийг авахыг хүсэхгүй байгаа аж.
Харин Бостон Селтикс яг ямар санал тавьсан нь тодорхой бус байгаа бөгөөд Кливленд тэднээс шинэхэн довтлогч Жэйсон Татумыг нь авах сонирхолтой гэдгээ мэдэгджээ. Гэхдээ Бостонтой хийх энэ наймаа бодит байдал дээр яригдаагүй байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Кайриг солилцоонд оруулахад гуравдагч баг мөн хэрэг болж байгаа нь энэ наймааг гацаанд ороход хүргээд байна.
Эх сурвалж: SPS HD