Монголын Уулчдын үндэсний холбоо хаданд авиралтын 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Д.Чадраабалын нэрэмжит болгон зохион байгуулна.
Тэмцээн энэ сарын 27-28-нд Төв аймгийн Борнуур сумын нутагт, "“Дуган хад” жуулчны баазад болох юм.
- Уулын спортын төрөл болох байгалийн хаданд авиралтын төрлийг олон нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэх;
- Энэхүү төрлөөр сонирхогч, хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх,
- Өндөр зэрэгтэй тамирчдын авиралтын ур чадварыг дээшлүүлэх ба дэлхий, тив, олон улсын тавцанд өрсөлдөх шилдэг тамирчдыг илрүүлэн сонгон шалгаруулах, залгамж халааг бэлтгэх;
- Олон улсын тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, тамирчдын чансааг тодорхойлох оноо өгөх;
- Тэмцээний удирдлага, зохион байгуулалтыг чанаржуулах;
- Уулын спортын клубуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх ба клубуудыг тухайн төрлөөр дагнан хичээллэх тамирчидтай болоход дэмжлэг үзүүлэх нь тэмцээний зорилго юм.