Эрдэнэт хотод өсвөр насны хоёр охин амиа хорлохоор завдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарлаа. Охид одоогоор амьд байгаа, эрчим эмчилгээний тасагт эмчлүүлж байна гэсэн мэдээлэл цахим орчинд дорхноо тарсан юм.
Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд дээрх мэдээлэлд илүүтэй цочирдов. Учир нь бид үр хүүхдээ энэ аюулаас хэрхэн хамгаалах талаар сайн мэддэггүй. Өнөөдрийн хэргийн тухайд охид чухам ямар шалтгаанаар амиа хорлохоор завдсан нь тодорхойгүй ч сэтгэл гутралд орсон хүүхдүүд амиа хорлох нь элбэг байдаг.
Тэгвэл мэргэжлийн сэтгэл зүйчид эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцан, тэдний үзэл бодол, хүсэл сонирхлыг анхааралтай сонсож, санааг нь зовоосон ямар нэг асуудал байгаа эсэхийг сайтар анзаарахыг зөвлөлөө.
Сургуулиа солих, шилжилтийн нас зэрэг амьдралд тохиолдох өвөрмөц өөрчлөлтийн үед ТА хүүхдийнхээ эрүүл мэнд, сайн сайханд хэрхэн онцгой анхаарал хандуулах талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж дараах зөвлөмжийг өглөө.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР