“Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийнэ.
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ айл” худалдааны төвд болох уг үзэсгэлэнд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий зуух үйлдвэрлэгч байгууллагын зуух, гэр болон байшингийн дулаалга, сайжруулсан түлшний үйлдвэрлэл, агаар цэвэршүүлэгч зэрэг 300 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулах юм.
Уг үзэсгэлэн худалдаа нь Нийслэлийн хэмжээнд “Агаар орчны бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэрэгслийг иргэдэд мэдээлэх зорилготой аж.
Үзэсгэлэн худалдаанд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болон зарж борлуулдаг 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, ‘’Хос цамхаг’’ ХХК оролцоно.
Үзэсгэлэн наймдугаар сарын 17-20-ны өдрүүдэд 09.00-18.00 цагт болно.