Дэлхийн 162 орны 12500 очим тамирчин албаны хүн оролцох оюутны зуны "Универсиад" наадам Тайвань улсын Тайпэй хотноо өнөөдөр эхэлнэ.
"Универсиад" наадам энэ сарын 30 хүртэл үргэлжлэн явагдаж, 7369 тамирчин спортын 19 төрлөөр өрсөлдөнө. “Чиний төлөө, залуусын төлөө” уриатай энэхүү наадмаас 275 багц медалийн эзэд тодорно. Монгол Улсаас 76 хүний бүрэлдэхүүнтэй баг тус наадамд оролцож, спортын есөн төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорино.
Монгол Улсын баг тамирчид өнгөрсөн 52 жилийн хугацаанд дэлхийн "Универсиад" наадмын спортын долоон төрлөөс алт-11, мөнгө-14, хүрэл-25 нийт 50 медаль хүртжээ.
Монголын баг тамирчдын төлөөлөл өчигдөр "Универсиад" наадмын тамирчдын тосгонд төрийнхөө алтан соёмбот далбаагаа мандуулав. Туялзуур сэлэм, таеквондо, хүндийн өргөлт, жүдо, усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөх 32 тамирчин Тайвань улсад очоод байна.