БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин албан ёсоор үүрэгт ажилдаа өнгөрсөн тавдугаар сарын 10-нд орсон.
Тус улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байдаг. Албаа аваад 100 гаруй хонож байгаа ч тэрээр энэ хугацаанд багагүй амжилт гарган, хэн болохоо ард иргэддээ таниулаад буй.
Эрчим хүч, эрүүл мэнд, гадаад бодлого гээд олон салбарт хэрэгжүүлсэн бодлого нь түүнийг хэр чансаатай ерөнхийлөгч гэдгийг харуулах юм.
Өмнөд Солонгосын өмнөх Ерөнхийлөгч Пак Гын Хэ 2016 оны арваннэгдүгээр сард дотны найз нь авлигын хэрэгт холбогдсоны дараа иргэдийн дунд нэр хүнд нь огцом буурч, үе, үеийн ерөнхийлөгчтэй харьцуулахад хамгийн доогуур үзүүлэлттэй байв.
Зарим газарт түүний чансаа таван хувьд хүрч байсан бол өөр газруудад тэг хувьтай байсан гэдэг.
Өнгөрсөн гуравдугаар сард огцорсон тэрээр эдүгээ авлига, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр хоригдож байна.
Одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Либерал-Ардчилсан намын төлөөлөгч. Ажлаа авснаас хойш чансаа нь 75-85 хувьтай байна. Ингэхдээ 30-40 насныханы дунд рейтинг нь 90 хувь байгаа нь БНСУ-ын түүхэнд дээд амжилт болжээ.
МҮН ЖЭ ИНИЙ ХИЙСЭН ШИНЭЧЛЭЛҮҮД
Өмнөх хоёр Ерөнхийлөгч болох Пак Гын Хэ, Ли Мён Бак нар улсынхаа урдаа барьдаг консерватив намын төлөөлөгчид юм.
Тэдний халааг авсан либерал үзэлтэй Мүн Жэ Ин бол ажилдаа орсон эхний өдрөөсөө цогц шинэчлэл явуулж эхэлжээ.
Мүн Жэ Ин 2018 онд Пак Гын Хэгийн санаачилсан төрийн тогтолцооны түүхтэй холбоотой сурах бичгийг хэвлүүлэх ажлыг зогсоожээ.
Татварын бодлого, боловсрол, шүүх тогтолцоо, хөдөлмөрийн зах зээл, эрүүлийг хамгаалах үндэсний тогтолцоо, хүйсийн тэнцвэрт бодлого гээд олон салбарт хийсэн шинэчлэлийг дурдаж болох юм.
Мүн Жэ Ин кампанит ажлынхаа үеэр төрийн албанд сая орчим ажлын байр бий болгохоо амласан.
2017 онд багтаж, 110 мянган хүнийг ажлын байраар хангана гэсэн юм. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмнэ гэж байлаа.
Өнгөрсөн долдугаар сард Өмнөд Солонгосын парламент буюу Үндэсний их хурал 2500 ажлын байр бий болгоход чиглэсэн 9.8 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний төслийг баталжээ.
Мөн цөмийн эрчим хүчний салбарын талаар Мүн Жэ Ин “АЦС-д зориулж нэг ширхэг ч цөмийн реактор барихгүй” гэдгээ онцолж байв.
Түүнчлэн ирэх жил эрүүл мэндийн салбарт өргөн хүрээтэй шинэчлэл хийхээр төлөвлөж байна.
Хэвлэлд түүний шинэчлэлийг АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн хэрэгжүүлж байсан “Obamacare” хөтөлбөртэй адилтган “Мooncare” хэмээн нэрийдэх болжээ.
Харин сөрөг хүчнийхэн шинэчлэл явуулахад улсын төсөв хангалтгүй, хүч хүрэхгүй гэж шүүмжлээд буй.
Дээрх шинэчлэл хийхэд наад зах нь 156 тэрбум ам.доллар хэрэгтэйг онцолж байлаа.
Харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч энэ мөнгийг хэрхэн босгох талаар огт яриагүй.
Өнгөрсөн сард тус улсын Тагнуулын үндэсний агентлаг бүтцийн өөрчлөлт хийсэн нь бас нэг шинэчлэл. Үүний зэрэгцээ Мүн Жэ Ин 2018 онд Пак Гын Хэгийн санаачилсан төрийн тогтолцооны түүхтэй холбоотой сурах бичгийг хэвлүүлэх ажлыг зогсоожээ.
Энэ талаар Өмнөд Солонгосын хэвлэлээр Пак Гын Хэ уг хөтөлбөрийн ачаар улсынхаа түүхийг өөрчилж, эцэг Пак Чон Хигийн талаар сурагчдад эерэг талаас нь ойлгуулахыг чармайсан гэж мэдээлж байв.
Пак Гын Хэгийн эцэг Пак Чон Хи Өмнөд Солонгосыг 16 жил хатуу гараар удирдахдаа улсаа хямралаас гаргаж, эдийн засгийн өндөр хөгжилтэй орон болоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн аж.
СОЛОНГОСЫН ХОЙГТ ДАХИН ХЭЗЭЭ Ч ДАЙН БОЛОХГҮЙ
Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Пхеньянтай яриа хэлэлцээгээ сэргээхэд бэлэн гэж мэдэгдэж байв.
Түүний гол зорилго нь Солонгосын хойгт энх тайвныг сахиулах.
Түүний гол зорилго нь Солонгосын хойгт энх тайвныг сахиулах юм. Тиймээс ажлын 100 хоногоо тайлагнахдаа энэ талаар анхаарч, Солонгосын хойгт дахин хэзээ ч дайн болохгүй гэж амлан, “Харилцан яриаг шинээр эхлүүлэх ёстой. Талууд тэвчээргүй байж болохгүй. Арав гаруй жил тасраад буй харилцаагаа сэргээхийн тулд цаг хугацаа, олон удаагийн хүчин чармайлт чухал” гэж онцолжээ.
Умард Солонгостой уян хатан харилцаатай байснаар цөмийн болон пуужин хөтөлбөрийг нь бүрэн зогсооход хүчин чармайх хэрэгтэй гэсэн байна.
Солонгосын дайны үеэр эцэг, эх нь Хойд Солонгосоос Өмнөд Солонгос руу дүрвэсэн Мүн Жэ Иний энэ бодлого нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампынхтай зөрчилдөх аж.
Учир нь Д.Трамп Хойд Солонгосын ямар ч өдөөн хатгалгын эсрэг “уур, галаар” хариу өгөхөө мэдэгдэж байв.
Дашрамд хэлэхэд, өнгөрсөн долдугаар сард Хойд Солонгос тив алгасагч баллистик пуужингийн туршилт явуулсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп пуужингийн довтолгооны эсрэг ТHAAD төхөөрөмжөө Өмнөд Солонгост нэмж байршуулахаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Yonhap news