Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Шинэ Дели хотноо Оросын эрдэмтэд болон буддын шашны гүн ухаантнууд хамтран олон улсын анхны хурлаа хийжээ.
Тус хурал “Ухамсрын гарал үүсэл” сэдвээр өрнөсөн бөгөөд буддын шашны тэргүүн XIV Далай лам оролцсон байна.
Энэ үеэр Оросын “Коммерсант” сонины сэтгүүлч Дээрхийн гэгээнтэнтэй уулзсан байна.
Мөн ярилцлагынхаа үеэр “ОХУ-д том ирээдүй байна гэдэгт итгэдэг. ОХУ бол үнэн хэрэгтээ Өрнө, Дорныг холбох жинхэнэ гүүр” гэж онцолжээ.
XIV Далай лам энэ үеэр НАТО, ОХУ-ын хооронд өрнөж буй хурцадмал байдлыг бууруулах талаар дуу хоолойгоо илэрхийлжээ.
Тэрбээр НАТО-гийн төв байрыг Москвад шилжүүлэхийг “мөрөөддөг” гээд магадгүй энэ нь хоосон мөрөөдөл байхыг үгүйсгэхгүй.Гэхдээ ингэснээр орос, америкчуудыг ойртуулна гэж ярьжээ.
Далай лам цааш нь “Сэтгэл зүйн хувьд энэ нь арай хялбар арга юм. Бид Америкчуудтай хамт байна гэсэн мэдрэмж төрнө” гээд Вашингтон түүний энэ саналыг таатай хүлээж авахгүйн дээр АНУ-д очихыг нь хориглохыг үгүйсгээгүй байна.

Буддын шашны тэргүүн ОХУ-д хамгийн сүүлд 2004 онд айлчилсан. Түүнээс хойш тус улсын эрх баригчид нутагтаа нэвтрүүлэхээс нэг бус удаа татгалзаж байжээ.
Үүнд Хятадын тал нааштай хандан, Кремлийн шийдвэрт талархаж буйгаа мэдэгдэж байсан удаатай.
Мөн Дээрхийн гэгээнтэн 2014 онд Германы нэгэн хэвлэлд илэн далангүй ярилцлага өгөхдөө “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг хэт аминч үзэлтэй” гэж шүүмжилсэн юм. Тэрбээр “Түүний хандлага бол ердөө “Би, би, би. Үүнд л хамаг гол асуудал бий” гэж мэдэгдэж байжээ.
Харин энэ удаад тэрээр ОХУ эерэгээр өөрчлөгдөж буйг харж байна гээд “Орост их ирээдүй бий. Сталины үед бүх юм боломжгүй байлаа. Магадгүй, энэхүү өөрчлөлт хурдан ирэхгүй байх. Гэвч бид хүсвэл өөрчилж болно” гэжээ.
Эх сурвалж: Коммерсант