Дорнын их найрагч Ренчиний Чойномын зээ хүү О.Энх-Амгаланд Отгонтэнгэр Их сургууль 12 сая төгрөгийн тэтгэлэг олголоо. Дархан-Уул аймгийн 15-р сургуулийг онц дүнтэй төгссөн тэрээр Отгонтэнгэр их сургуулийн сэтгэл судлалын ангид суралцахаар болжээ.
Сургалтын төлбөр болон дотуур байрны 100 хувийн тэтгэлгийн эзэн О.Энх-Амгалан "Энэ бол миний амьдралын хамгийн цочролтой үе байлаа. Би сайн сэтгэл судлаач болж, нийгмийг эрүүлжүүлж, олон нийтийн сэтгэл зүйг засахын тулд энэ мэргэжилдээ үнэнч байх болно" гэсэн юм.
Р.Чойном агсны бага охин Ч.Мөнхтэмүүлэн нөхөр Д.Отгонбаатар нар дөрвөн хүүхэдтэй. Том хүү нь тэтгэлгээр сурах болсонд тэдний гэр бүл үнэхээр их баяртай байгаа.
О.Энх-Амгалан бол улсын сэтгэх чадварын олимпиадын гурван удаагийн, аймгийн англи хэлний олимпиадын хоёр удаагийн, математикийн олимпиадын мөнгө, хүрэл медальтай.
Мөн аймгийн болон улсын хэмжээний яруу найргийн наадмуудад амжилттай оролцсон, ангийн болон сургуулийн авъяаслаг шилдэг сурагч юм.
Ингээд түүний тухай бэлтгэсэн ЧОЙНОМЫН “МАРГААШ” нэвтрүүлгийг хүлээн авна уу.