Холливудын хамгийн алдартай, амжилттай хошин жүжигчдийн нэг Жерри Льюис 91 насандаа таалал төгслөө. Өчигдөр түүний гэр бүлийнхэн Льюисийг Лас Вегас дахь гэртээ өөд болсон тухай мэдэгджээ.
Тэрээр Деан Мартинтай 10 жилийн гэрээ байгуулж 16 уран бүтээлд дүрээ мөнхөлсөн бөгөөд бүтээлүүд нь их хэмжээний ашиг олж байсан юм. Жишээлбэл “The Bell Boy”, “Cinderfella”, “The Nutty Professor” зэрэг бүтээлүүдийнхээ ачаар Холливудын хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн нэг болж байжээ.
Өөрийн хэв маягаа Жерри Льюистэй холбон тайлбарладаг жүжигчин Жим Керри “Жерри Льюис зүгээр нэг хошин этгээд байсангүй. Гайхамшигтай сод ухаантан, хэмжээлшгүй авьяастай, хошин урлагийн оргил байлаа” гэсэн байна.
Түүнчлэн Фрэнк Синатрагийн охин Ненси Синатра “Хүндэт Жерри минь, таныг явж буйг мэдэхэд надад гунигтай байгаа хэдий ч аав минь баярлах байх аа. Миний өмнөөс заавал тэврээрэй, хайртай шүү” хэмээн жиргэжээ.
Орос-Еврей гаралтай гэр бүлд төрсөн Льюисийн жинхэнэ нэрийг Жосеф Левитч гэдэг байсан аж. Тэрээр таван настайгаасаа эцэг, эхийнхээ хамт тайзан дээр гарч, урлагийн гараагаа эхэлсэн түүхтэй.
Ингээд 1940-өөд оноос Деан Мартинтай хамтран ажиллах болсон юм. Арав гаруй жилийн турш тэд шөнийн цэнгээний газраас телевизийн бүтээл, кино урлагт хүртэл дүрээ мөнхөлж, харамсалтай нь нөхөрлөл нь удаан үргэлжлээгүй юм.
Жерри Льюис 2002 онд Рейтерс агентлагт өгсөн ярилцлагадаа “Би хорвоог хүүхдийн нүдээр харж, бүтээлээ туурвидаг. Жинхэнэ тэнэг дүрийг гаргаснаараа өнөөдөр ийм амжилтад хүрлээ” гэж байжээ.
Түүний алдартай бүтээлүүдийн нэг “The Bell Boy” киноны хэсгийг үзээрэй. Тэрээр 1960 онд энэхүү бүтээлийнхээ зохиолыг бичиж, найруулж, өөрөө тоглосон билээ.