Өнөөдөр өглөө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, Гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр ажиллажээ. Тэд төв замаар зүүн эргэхийг хориглосноос хойших замын нөхцөл байдалтай танилцлаа.
Хотын дарга, “Зүүн эргэхийг хориглосноор иргэдийн байр суурь хоёр янз байна. Төв замын ачаалал буурсан ч туслах замуудын ачаалал нэмэгдсэн. Замын цагдаагийн албан хаагчид туслах замууд дээр анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй. Хэд хэдэн газар энэ шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө хийгдэх ёстой байсан зам засвар эхлээгүй байна. Эдгээрийг энэ долоо хоногт багтаах хэрэгтэй.
Жишээлбэл, Төв шуудангийн уулзвар дээр баруун эргэх зам нарийн учраас автобус багтахгүй хүндрэл учирдаг. Өргөсгөх хэрэгтэй. Гол түгжрэл үүсдэг Бөхийн өргөөний уулзварыг шийдэх, Сэлбэ гол дээгүүр түр гүүр тавьж, ачааллыг хөнгөлөхөд шаардлагатай хөрөнгийг даруй шийдвэрлэх нь зүйтэй. Мөн иргэдэд мэдээллийг илүү тодорхой өгөх хэрэгтэй.” гэлээ хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.