Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр, ялангуяа замын зарим хэсэгт зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэл сонсов.
Замын цагдаагийн удирдлагуудын танилцуулснаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан жил бүрийн наймдугаар сарын 15-25 бол замын хөдөлгөөний оргил ачаалалтай үе. Энэ үеэр орон нутгаас хот руу чиглэсэн урсгал мөн хамгийн их байдаг.
Ачааллын яг энэ үеэр Энхтайваны өргөн чөлөөний замын зарим хэсэгт зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан нь олон жилийн судалгаатай, тооцоотой бөгөөд үр дүнгээ өгөх арга хэмжээ болохыг тэд онцолсон байна.
Зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан талаар иргэдийн дэмжлэг, гомдол адил тэнцүү буюу 50:50 хувьтай байгаа, цаашид туслах чиглэлийн зарим замыг өргөтгөх чиглэлээр зарим арга хэмжээг авч эхэлснээ нийслэлийн Засаг дарга С.Батболд танилцуулжээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүний амьдралын хэмнэлийг өөрчилсөн шийдвэр судалгаатай, бүх талаар иргэндээ ашигтай байх ёстойг анхааруулав. Мөн энэ шийдвэрээ улам боловсронгуй болгох чиглэлээр ямар арга хэмжээ авах, ер нь зүүн эргэх хөдөлгөөнийг хориглохыг хотын иргэдээс асуух, судалгааны дүнг үндэслэж шийдвэрээ гаргах талаар долоо хоногийн хугацаатай үүрэг өгч, эргэж танилцуулахыг үүрэг болгосон байна.
GoGo.mn сайт уншигчдынхаа дунд “Энхтайваны өргөн чөлөө буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хооронд зорчиж буй жолооч зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийхийг хориглолоо.
Нийт долоон уулзвараар зүүн эргэхийг хориглосон энэ шийдвэрийг Та дэмжиж байна уу?” гэсэн санал асуулгыг явууллаа.
Тав дахь өдрөө явуулж буй энэ санал асуулгад өнөөдрийн 16.00 цагийн байдлаар 553 хүн оролцсоноос 377 хүн буюу 68 хувь “Үгүй” гэсэн хариултыг сонгосон байна.
Харин 126 хүн буюу асуулгад оролцогчдын 23 хувь нь “Дэмжиж байна” гэжээ.
Хотын удирдлагуудын “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хийж буй” хэмээн тайлбарласан энэ шийдвэр нь зорилгодоо хүрсэн, эсэхэд иргэд ийм дүгнэлт хийж байна.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 876 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцож буйгаас 505 мянга орчим нь нийслэлд байгаа юм.