Ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэгч ОХУ-ын "Fesco" компани БНХАУ-Европын хооронд транзит тээврийн үйлчилгээгээ эхлүүлжээ. Энэхүү транзит галт тэрэг нь Монгол Улс, ОХУ, Беларус зэрэг улсын нутаг дэвсгэрээр дамжин Европт хүрэх юм. "Fesco" компани "Silk Way Shuttle" гэх энэхүү транзит тээврийг долоо хоног бүр хийхээр төлөвлөж байгаа төдийгүй эхний аялал БНХАУ-ын Жөнжоу хотоос гарчээ.
Германы Хамбург хотыг зорьсон энэхүү галт тэрэг нь 15 хоног аялсны эцэст зорьсон газартаа хүрсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Харин Германаас наймдугаар сарын 18-нд буцах чиглэлийн галт тэрэг гарчээ. Ийнхүү Европ болон БНХАУ-ын хооронд ердөө 13-15 хоногт аялснаар ачаа барааг далайн тээврээс гурав дахин хурдан хүргэх боломжтой болсон гэдгийг "Fesco" компани онцоллоо. Үүнээс гадна энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс нийт 1.67 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлэсэн гэдгийг Зам, Тээврийн яамнаас мэдээллээ. Ингэснээр дамжин өнгөрөх тээвэр өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн байна. Үүнээс БНХАУ-аас Европ руу дамжин өнгөрөх буухиа галт тэрэг дөрөв дахин нэмэгдсэн дүнтэй гарчээ.
Н.Алтан