Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын Элчин сайдын яаманд ажлын таван өдөр визний мэдүүлэг авч байгаа талаар өнөөдөр мэдээллээ.
Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг:
"БНХАУ-ын Элчин сайдын яаманд Хятадад сурах виз мэдүүлэхээр хандаж байгаа иргэдийн тоо маш их байгаагаас хоног дараалан дугаарлаж байгаа асуудал бий.
Бид энэ асуудлаар Хятадын ЭСЯ-ны Консулын хэлтсийн даргатай уулзаад иргэдэд шуурхай үйлчлэх асуудлыг тавьсан. Одоогоор 500 орчим иргэн оюутны виз мэдүүлэхээр хандаад байна.
Хятадын ЭСЯ-наас даваа, лхагва, баасан гарагуудад оюутны виз хүлээн авдаг байсан бол одоо нэмэлтээр мягмар, пүрэв гарагуудад виз авдаг болсон. Өдөрт 60 орчим визний материл авдаг байсан бол ачааллаа нэмээд 100 орчим материал хүлээн авдаг болсон тухай хэлсэн" гэлээ.
"БНХАУ-ын ЭСЯ-ны зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр яамны гадна зохиомол дараалал үүсгэж, дарааллаа худалдаж байна гэсэн ташаа мэдээлэл явж байгаад бид харамсаж байна. Бид аль болох иргэдэд шуурхай үйлчлэхийг хичээж байна" гэсэн хариу өгчээ.
Л.Мөнхтүшиг:
"Оюутны төлөөлөлтэй бид уулзахад оюутнууд өөрсдөө зохион байгуулалтад ороод дарааллаа жагсаалтад оруулсан байна.
Өдөрт 100 орчим хүний материал авч байгаа учраас ирэх долоо хоногоос энэ асуудал намжих болов уу гэж найдаж байна" гэв.
2017-2018 онд БНХАУ-д нийт 7000 гаруй оюутан Хятадын тэтгэлгээр болон хувиараа суралцаж байгаа ба 30-40 хувь хувийн зардлаар суралцаж байгаа талаар ГХЯ-наас мэдээллээ.