УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах бичгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өргөн барьсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас тодрууллаа.
-Та бүхэн Ерөнхий сайдыг ямар үндэслэлээр огцруулах санаачилга гаргасан бэ?
-Үндсэн хуулийн 43-ын 4-т УИХ-ын гишүүдийн дөрөвний 1-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор гаргаж болно гэсэн хуулийн заалттай. УИХ-ын тодорхой тооны гишүүд Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэж үзвэл огцруулах саналаа УИХ-д албан ёсоор тавьдаг. УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай. Бид ерөнхий сайдыг огцруулах тодорхой үндэслэлүүдийг гарган тавьсан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жил гаруйн өмнө үүрэгт ажлаа авснаас хойш хууль бус хэд хэдэн шийдвэр гаргасан.
Эрдэнэтийн 49 хувийг Монголын төр эргүүлэн авч, ард түмэндээ хувь хүртээх шийдвэр гаргасан ч энэ ажлыг хэрэгжүүлэхгүй өнөөг хүрлээ.
Концессийн гэрээтэй холбоотой асуудал, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ижил тэгш олгохгүй байх ноцтой нөхцөл үүссэн. Яагаад гэвэл хүүхдийн мөнгийг олгох асуудал хуулийн дагуу явах бүрэн боломжтой байхад хууль бусаар буюу Төсвийн хуулийг зөрчиж, ЗГ дангаараа шийдвэр гаргасан. Монголын төрд шударга ёс тогтооно, хариуцлага тооцно гэх мэт амлалтуудыг өгч байсан ч өнгөрсөн нэг жилд амлалтаа огт биелүүлсэнгүй.
Их хэмжээний мөнгө төгрөг идсэн асуудлыг өнөөдрийг хүртэл хэнд ч хариуцлага тооцоогүй, Монголбанкны удирдлагуудад хариуцлага тооцохыг шахаж, шаардсан боловч хариуцлага тооцохгүй өнөөг хүрлээ.
Эрдэнэтийн 49 хувийг Монголын төр эргүүлэн авч, ард түмэндээ хувь хүртээх шийдвэр гаргасан ч энэ ажлыг хэрэгжүүлэхгүй өнөөг хүрлээ. Эдийн засгийн 3 хувийн өсөлтийг хангаж байгаа цорын ганц Эрдэнэс Тавантолгой компанийг Ерөнхий сайд ажил авсныхаа дараа 400 сая ам.доллараар 49 хувийг нь гаднын этгээдүүдэд ашиглуулах яриа хэлэлцээрийг явуулж, батлах асуудал УИХ-д оруулж байхад нь таслан зогсоосон. Оффшорын тухай хуулийг өнөөг хүртэл хэрэгжүүлэхгүй байна. УИХ-д өргөн барьсан Төсвийн хууль, Эдийн засгийн хямралыг даван туулах тухай тогтоол гэх мэт маш олон хууль тогтоомжийг улс орон, ард түмэнд ашиггүй, цөөн хэдэн бүлэглэлд ашигтайгаар батлуулсан.
-Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулснаар энэ бүх асуудал шийдэгдэнэ гэж Та бүхэн үзэж байгаа хэрэг үү?
-Шийдүүлэхийн төлөө ажиллана. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн энэ Засгийн газарт дүнгээ тавьсан. Энэ асуудлыг сунжруулах нь цаашдаа улс орны эрх ашигт хохиролтой. Монгол төр хариуцлагатай, шударга байх ёстой. Алдаа гаргасан хүн бүхэн хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-аар хэзээ хэлэлцэх вэ?
-Үндсэн хуульд заасны дагуу 15 хоногийн дотор шийдэх ёстой. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар Төрийн байгуулалтын байнгын хороогоор долоо хоногийн дотор хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргах ёстой. Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Олон мянган хүүхэд цэцэрлэггүй, сургууль нь гурван ээлжээр хичээллэж байхад Ерөнхий сайд, түүний Засгийн газар, 807.8 тэрбум төгрөгийг нэр бүхий сайд нарын ашиг сонирхлын нэгдэл бүхий аж ахуйн нэгжүүдийн компани руу зам тавих, цахилгаан татахад зарцуулсан. Энэ бол бүх хүүхэд, сургууль цэцэрлэгтэй болох мөнгө.
Энэ 30 гишүүн сайд болох тухай нэг ч асуудал тавиагүй. Нэг зүйлийг хэлэхэд энэ санаачилгыг албан тушаалын төлөө зорьж байгаа хүмүүс гаргасан гэж харлуулахыг хүсэж байгаа.
-Засгийн газрыг огцруулах бичигтэй хамт дараагийн Засгийн газрын бүтэц, хэн хэн сайд болох нь тодорхой болсон гэх яриа байна. Энэ үнэн үү?
-УИХ-ын 30 гишүүн албан ёсоор гарын үсгээ зурсан. Маш олон гишүүн дэмжихээ илэрхийлсэн. Хэвлэл мэдээллээр энэ асуудлыг санаачилсан гишүүдийг гүтгэн доромжилж байгааг хэлмээр байна. Нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудалд итгэл үнэмшлээрээ нэгдсэнийг хэлэхийг хүсэж байна.
-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байгаа энэ үед Засгийн газрыг огцруулах нь хэр оновчтой вэ?
-Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын эдийн засгийн гаднын нэр бүхий этгээдүүд удирдан бодлого гаргаж байна. Эдийн засгийн асуудал бол үндэсний аюулгүй байдлын асуудал. Бүх боломж байсаар атал гаднын байгууллагаар удирдуулдаг Ерөнхий сайд байж болохгүй гэж үзэж байна.
-Шинэ Засгийн газар байгуулагдвал Та сайд болох уу?
-Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газрын асуудал яригдах болоогүй. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах нь нэгдүгээр асуудал. Дараагийн Засгийн газрыг толгойлох хүн нь улс орныхоо эрх ашгийн төлөө, төрд шударга ёс, хариуцлагыг тогтоохын төлөө ажиллах хүн Ерөнхий сайдаар томилогдох ёстой. Хоёрдугаарт, Засгийн газрыг бүрдүүлэхдээ нэр цэвэр, элдэв асуудалд холбогдоогүй, бүлэглэл фракцын эрх ашгаас ангид байх хүмүүсээр бүрдүүлэх цорын ганц хүсэлт тавьсан.
-Гарын үсэг зурсан 30 гишүүнд сайд болохгүй байх эр зориг байгаа юу?
-Энэ 30 гишүүн сайд болох тухай нэг ч асуудал тавиагүй. Нэг зүйлийг хэлэхэд энэ санаачилгыг албан тушаалын төлөө зорьж байгаа хүмүүс гаргасан гэж харлуулахыг хүсэж байгаа. Гэвч ард түмэн өөр бодолтой байгаа.
Өнөөдөр Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүс албан тушаалыг эрх мэдэл, хөлжих мөнгөжих хэрэгсэл гэж ойлгодог хүмүүс өөрсөд шигээ бодож болохгүй. Миний хувьд албан тушаалыг ажил хийх хэрэгсэл, бүтээн байгуулах арга зам гэж ойлгож байна.