Нийслэлийн зарим уулзвараар зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр хэрэгжүүлэхэд нэмэлтээр ямар нэг зардал гараагүй гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү мэдээллээ.
Наймдугаар сарын 15-наас эхэлсэн уг шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулсан гэх мэдээлэл гараад байгаа учраас тэрбээр ийн тайлбар өгч байгаа юм.
“Замын гэрэлтүүлгийн хувьд удирдлагын зохион байгуулалт хийж байна. Тэмдэг тэмдэглэгээний хувьд жил бүр замын сангийн хөрөнгөөр нийслэлийн бүх замууд дээр хэвтээ, босоо тэмдэглэгээ хийгддэг. Энэ ажил тухайн жилд төсөвлөсөн хөрөнгийнхөө хэмжээнд хийгдсэн.
Зүүн эргэхтэй холбоотой зам дээр хийгдсэн хөрөнгө оруулалтыг судалж үзэхэд хэвтээ тэмдэг тэмдэглэгээ, хайс, эргэлтийн зураасанд нийт 14 орчим сая төгрөг зарцуулсан. Энэ бол салхинд хийссэн мөнгө биш, шийдвэртэй холбоотойгоор нэмэлтээр хөрөнгө гаргаагүй” гэдгийг Э.Ганхүү хэлсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс