Нийслэлийн цэцэрлэгүүдийн цахим элсэлт өнөөдөр 10.00 цагт зэрэг эхэллээ. Хан-Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэгт нэгдүгээр хорооны хүүхдүүд харьяалагддаг бөгөөд тус цэцэрлэгт 2015 оны 138 хүүхэд бүртгүүлснээс 75 хүүхдийг авахаа урьдчилан мэдэгджээ.
Цэцэрлэгийн Соёлын танхимд цахим сугалаа 10.00 цагт эхлэхэд багш нар, эцэг эхчүүдийн төлөөллөөс гадна тус хорооны хэсгийн ахлагч ирээд ажиглаж байв. Онлайн сугалаа цагтаа эхэлснээс хойш дөрвөн минутын дараа анхны хүүхдийн ээжийн гар утсанд мессэж ирсэн. Удалгүй ар араас нь мессэж ирсээр 20 минутын дотор тус цэцэрлэгийн 75 хүүхэд сонгогдож, бүртгэл хаагдсан.
Хүүхэд нь сонгогдоогүй ээж, аав, эмээ өвөө нар мэдээж гомдолтой байв. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэг өвөө, “Манайх 67 дугаар цэцэрлэгийн хажуугийн 42 дугаар байрных хэр нь хүүхэд маань цэцэрлэгт орж чадсангүй. Хүүхдийн азыг үзээд байгаа юм уу, би хороо хорин, Нийслэлийн боловсролын газраар очиж гомдол мэдүүлнэ” гээд гарлаа. Бас нэг ээж “Ингэж цахим сугалаа явуулснаас өмнөх жилүүдийнх нь дугаарлаж байгаад бүртгүүлсэн нь дээр байж" гэх.
Тус хорооны оршин суугч Ю.Батбаяр “Охин маань сая хоёр нас хүрсэн. Би энэ цэцэрлэгээр хүмүүжсэн. Хүү минь энэ цэцэрлэгт явдаг. Энэ сугалаа ёстой утгагүй, ойлгомжгүй юм байна” гэлээ.
Бас нэг эмээ, "Энд сонгогдсон нь 45 хүүхэд бүгдээрээ энэ хорооны харьяалалтай гэхэд эргэлзэж байна. Харьяаллын биш, машинаар хүүхдээ авчирдаг хүн олон байдаг. Цэцэрлэг эхэлснээс хойш би шалгуулна. Өнөөдөр тэнцээгүй хүүхдийн азгүй, арчаагүй хүүхэд гэх үү?” гээд даналзаж байна. Гар утсанд нь мессэж ирээгүй залуухан ээж уйлаад цэцэрлэгийн хаалгаар чимээгүйхэн гарав.
Хүүхдийнх нь нэр сонгогдсон эцэг, эхчүүд баяртай, мессэж ирээгүй нь гомдолтой. Гэвч хонон өнжин цэцэрлэгийн үүдэнд дугаарлаж, хэл ам, хэрүүл тэмцэл болж явагддагтай харьцуулахад нам жим сугалаа болж өнгөрөв.
67 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг, 2015 оны хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулсан. Өөр хорооны, харьяаллын биш хүүхдүүдийг цахим систем бүртгэхгүй ”Алдаа байна” гэсэн бичиг гарч байгаа. Тэгэхээр цахим сугалаанд өөр хорооны хүүхэд орох боломжгүй.
-Танай цэцэрлэг энэ жил хэчнээн бага бүлэг ажиллуулах вэ?
-Хоёр настай хүүхдүүдийг гурван бага бүлэг болгон авна. Үндсэн бүртгэлээр 75, зорилтот бүлэг буюу хагас, бүтэн өнчин, шүүхийн шийдвэртэй хүний 10, ажилчдын таван хүүхэд авахаар төлөвлөсөн.
-Нэг ангид хоёр настай хэчнээн хүүхэд авах стандарттай вэ?
-Боловсролын тухай хуульдаа нэг ангид хоёр настай 15 хүүхэд авахаар заасан байдаг. Гэвч хүүхэд олон, цэцэрлэгийн хүртээмж муу учир бид нэг ангид 30 хүүхэд авч байна. Гурваас дээш настай хүүхдэд хүмүүжил, сургалтын үйл ажиллагаа явуулдаг бол хоёр настнуудад асаргаа, сувилгаа хийх тэргүүн шаардлага тавигддаг.
Хоёр настай зарим хүүхэд бол нийгэмшээгүй, памперс, мөөмнөөсөө гараагүй байдаг учир багшаас маш их ажиллагаа шаарддаг учир нэг ангид 30 хүүхэд авч байгаа юм. Дунд, ахлах ангиудад бол 40-өөс дээш хүүхэд авч байгаа гэлээ.
Тус цэцэрлэг дунд, ахлах ангийнхнаа энэ сарын 21-24-ний өдөр бүртгэсэн байна. 67 дугаар цэцэрлэгийнхэн цахим сугалгаанд сонгогдсон хоёр настнуудыг өнөөдөрт нь бүртгээд, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилдаа орно гэж байв.