"Барилгачдыг бурхан бүтээсэн. Бусдыг нь барилгачид бүтээсэн" гэдэг мэргэн үг бий. Үүн лугаа инженерүүд л бүтээн байгуулалтыг хийж, улс эх орны хөгжлийг нуруун дээрээ үүрдэг нь маргашгүй үнэн юм. Тэдний нэг, Дэлхийн ур чадвар тэмцээний сантехникийн төрөлд оролцогчийн эксперт багш С.Батаатай ярилцлаа. Мэргэжилдээ хайртай, бахархдаг энэ залуугийн яриа та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
-Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-1986 онд Ховд аймагт төрсөн. Эхнэр, охины хамт амьдардаг. ШУТИС-ийн халаалт, агаар сэлгэлтийн ангийг 2011 онд Сантехникийн мэргэжлээр дүүргэсэн. Монгол Улсын мэргэшсэн нэгдүгээр зэрэгтэй. Ховдын "Хөгжил" мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд долоо дахь жилдээ багшилж байна. Манай сургууль 74 дэх жилийн хичээлийн шинэ жилийн нээлтээ хийх гэж байгаа Монгол улсын ууган мэргэжлийн боловсролын сургуулиудын нэг. Багшлахын зэрэгцээ аймагтаа барилгын зураг төсөл, сантехникийн үйлчилгээ, угсралтын ажил хийдэг.
-Багадаа ямар мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байсан бэ?
-Барилгын хүн болно гэж мөрөөдөг хүүхэд байлаа. Хамаатны маань ах сантехникч хүн байсан. Би багаасаа түүнийг дагаж явдаг байсан учир надад нөлөөлсөн гэх үү дээ. Хүний биеийг судсаар нь гүйх цус тэжээдэг шиг хүний ажиллаж, амьдрах барилга, орон сууцыг халуун дулаан, тохь тухаар хангадаг хүн бол сантехникч юм. Үүгээрээ миний мэргэжил хамгийн сайхан нь гэж боддог.
-Хүн алдаанаасаа суралцаж амьдардаг гэдэг. Алдаа гаргаад түүнээс сургамж авч байсан тохиолдол бий юу?
-Байлгүй яах вэ. Сургууль төгсөж ирээд Ховд аймгийн Зэрэг сумын 100 хүүхдийн багтаамжтай сургуулийн зураг төсөл дээр ажилласан. Зургийн ажлаа дуусгаад Улаанбаатар хотод ирж, зургаа хянуулдаг юм. Тэгтэл "Энэ зургийг мэргэжлийн хүн зурсан юм уу?" гэсэн дүгнэлт байсан. Үүнээс маш том сургамж авсан.
Хүн ямарваа ажлыг хийхдээ судалгаа, тооцоотой, норм нормативын дагуу хийх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Үүн дээр дүгнэлт хийн чармайсны хүчинд Мэргэжлийн боловсролын сургуулийн багш, сурагчдын ур чадварын тэмцээн 2010 онд болоход оролцож, гуравдугаарт байр эзэлж байсан. Н.Учрал гишүүний үүсгэн байгуулсан "Yes Mongolia" ТББ-ын 2016 оны МСҮТ-ийн Улсын шилдэг багшаар шалгарч байсан. Шавь нараас улсын хэмжээнд амжилт үзүүлсэн нь "Дэлхийн ур чадвар" тэмцээнд оролцохоор болоод байгаа Ц.Долгормаа юм.
-"Дэлхийн ур чадвар" тэмцээний Монгол дахь сорилго "Монгол ур чадвар" тэмцээнтэй хэзээнээс холбогдсон бэ?
-2014-15 оны "Монгол ур чадвар"-ын тэмцээнд сантехникийн төрөл байгаагүй учир оролцоогүй. 2017 оны олон улсын тэмцээнд Монгол Улс сантехникийн төрөлд анх удаа оролцохоор болоод, үүнд шалгарсандаа туйлын их баяртай байгаа. Ц.Долгормаа миний гарын шавь, хөдөө өссөн хүүхэд. Сантехникийн мэргэжил эзэмшихээр ирэхэд нь анх цагаан толгойг нь зааж байсан. "Монгол ур чадвар"-ын тэмцээний хоёрдугаар шатанд орохоор хотод онгоцоор нисч ирсэн л дээ. Долгормаагийн хувьд хотод анх удаа ирж байгаа, мөн анх удаа онгоцоор нисч үзсэн нь энэ. Бид нар шөнө буусан болохоор "Ямар их гэрэлтэй юм бэ" гэж гайхаж байсан. Харамсалтай нь, бид хоёр тэмцээндээ тулгаж ирдэг, дууссаны маргааш нь буцаад явчихдаг учраас хоттой сайн танилцуулж чадахгүй байгаа /инээв.сур/. Үзсэн юм гэвэл талбай дээр очиж нэг зураг авахуулсан, кинотеарт кино үзсэн.
Бэлтгэлийн үеэр бид хоёр Швейцарь, Англи, Герман, Австри, Итали таван орны Дэлхийн ур чадварт оролцох оролцогчидтой нөхөрсөг тэмцээн зохиож, долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн.
Ц.Долгормаа уйгагүй, өөр зүйлд сатаарах, ажлыг хойш тавихыг мэддэггүй, заасныг хурдан сурдаг. Бид хоёр "Дэлхийн ур чадвар" тэмцээний бэлтгэлийг 2016 оны 3 дугаар сараас хойш хийж байна. Хагас, бүтэн сайнгүй л бэлтгэлээ хийж байна. Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн шугамаар герман зөвлөх Рубен Зихлер манай сургууль дээр 2015 оны 3 сараас хойш ажиллаж байна.
Бидний амжилтад хамгийн их нөлөөлдөг хүн. Багаж, тоног төхөөрөмж, материал гээд амжилт гаргах, сайн боловсон хүчин болгоход нөлөөлөх бүхий л зүйлээр дэмжиж ажилладаг. Энэ дашрамд Рубен Зихлер болон Германы хамтын ажиллагааны нийгэмлгийн "Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт" төслийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье.
-Сая та хоёр Герман улсад 21 хоногийн бэлтгэл хийгээд ирлээ. Их зүйл сурж мэдсэн нь гарцаагүй?
-Германд 21 хоногийн бэлтгэл хийлээ. Манайд өргөн дэлгэр ашиглагдаагүй байгаа материал дээр ажиллалаа. "Дэлхийн ур чадвар"-ын тэмцээн зэс хоолойг хүйтэн гагнуураар гагнах, зэвэрдэггүй ган хоолойг пресслэж холбох, бохир усны хоолойг "Пи" хоолойгоор нааж гагнах гэсэн гурван даалгавар өгсөн. Бид хоёрын хувьд хоёр төрлийн материал дээр огт ажиллаж үзээгүй байсан. Үүн дээр ажиллаж үзлээ. Сантехникийн үндсэн зарчим нэг учир ямар материал байхаас үл хамаараад Ц.Долгормаа маань хурдан сурсан.
Энэ бэлтгэлийн үеэр бид хоёр Швейцарь, Англи, Герман, Австри, Итали таван орны Дэлхийн ур чадварт оролцох оролцогчидтой нөхөрсөг тэмцээн зохиож, долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн. "Дэлхийн ур чадвар"-ын зарчим, цаг, үнэлгээ, эксперт багш нарын үүрэг ямар байдаг талаар бодит байдал дээр харсан. Герман дахь сургалт маш өгөөжтэй болсон. Бид хоёр ажлаа төлөвлөж сурсан. Хугацааны хувьд бид хоёр алдагдалтай явж байна уу даа гэж бодсон. Үүн дээрээ анхаарах ёстой. Тэмцээнд чамлахааргүй амжилт үзүүлнэ гэж бодож байгаа.
-Ц.Долгормааг улсад түрүүлэхэд нутаг олноороо баярлаж, хандивын үйл ажиллагаа зохион байгуулсан гэж сонссон?
-Тэмцээнд түрүүлсний дараа аймгийн захиргаанаас биднийг хүлээж авч, гарын бэлэг өгөхийн сацуу хандивын аян өрнүүлж байгаагаа дуулгасан. Багагүй хэмжээний мөнгө цугласан гэсэн. Энэ мөнгөөр бид материал, тоног төхөөрөмж, Улаанбаатар руу ирэх замын зардлаа шийдээд явж байгаа.
"Монгол ур чадвар"-ын сантехникийн тэмцээн манай сургууль дээр болохын өмнө олон цар хүрээтэй ажил хийгдсэн. Орон нутгийн суваг, нийгмийн сүлжээгээр тэмцээний ач холбогдлын талаар мэдээлсэн. Үүний үрээр сантехникийн мэргэжлийн анги дүүргэлт тааруу байсан бол сая элсэлт нь дүүрээд, олон хүүхэд орж чадаагүй.
-Тэмцээнд нь амжилт хүсье.
Д.Төв