Өнөө өглөө үүрээр буюу 06.00 цагт БНАСАУ Японы хойд нутаг болох Хоккайдо арал дээгүүр пүүжин харвасан юм. Ингэснээр тус улс зэвсгийн шинэ түвшинд хүрснээ батлан харууллаа.
Японы эргээс 1180 км-ын зайд унасан пуужин гурван хэсэгт хуваагдсан байна. Гэхдээ Японы усан онгоцнуудад ямар нэг эвдрэл учруулаагүй аж.
БНАСАУ энэ үйлдлийг анх удаа хийгээгүй бөгөөд хамгийн сүүлд 1998 онд арлын орныг давуулан хиймэл дагуулаа хөөргөж байжээ.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ үүнийг маш ноцтой сүрдүүлэг гэж үзэж байгаагаа хэвлэлийн бага хурал хийн мэдэгдэв. Тэрээр энэ үйл явдлын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай 40 минутын турш утсаар ярьжээ. Тэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн улсууд яаралтай хуралдах нь зөв гэж үзсэн байна.
Японы Засгийн газрын Тэргүүн нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга пуужин 14 минутын турш хөөрсөн гэсэн юм.

Харин Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, АНУ-ын армийн хурандаа Роб Мэннинг Умард Солонгосын хамгийн сүүлд харвасан пуужин Хойд Америкт аюул занал учруулаагүй гэсэн юм.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайдын мэдээлснээр хөрш Хойд Солонгос Японы дээгүүр пуужингаа хөөргөснөөс 3 цагийн дараа тус улсын цэргүүд бөмбөгдөлтийн үеийн бэлтгэл сургуулилт хийжээ. Энэ үеэр тус бүр нь нэг тонн жинтэй, 8 ширхэг МК-84 тэсрэх бөмбөгийг F15K сөнөөгч онгоцноос хаясан байна. Сургуулилтын зорилго нь Умардад хариу цохилт өгөх чадвартайгаа батлан харуулах байжээ.
Өнөөдрийн Пуужинг БНАСАУ-ын нийслэл Пхеньянаас холгүй газраас хөөргөснийг тогтоосон бөгөөд энэ нь ховор тохиолдол гэнэ. Умард Солонгосын удирдагчид пуужинг үүрээр хөөргөсөн ч энэ талаар иргэддээ 9.45-д мэдээлжээ. Ким Жон Уны засаг ердөө гурав хоногийн өмнө богино зайн тусгалтай, баллистик пуужин харван туршилт хийсэн юм.
Эх сурвалж: cnn.com