Нийслэлийн цэцэрлэгүүдэд хоёр настнуудыг цахимаар бүртгэж, сугалаа явуулахад заримынх нь орон тоо гүйцээгүй байсан билээ. Энэ талаар бид өмнө нь tsetserleg.ulaanbaatar.mn сайтын жагсаалтыг гарган мэдээлсэн.
Орон тоо гүйцээгүй 38 цэцэрлэг энэ жагсаалтад багтжээ. Эдгээр цэцэрлэгүүдэд хүүхэд нэмж элсүүлэх боломжтой эсэх талаар Нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодруулахад:
“Хүн ам цөөтэй Багануур дүүрэгт л цэцэрлэгийн орон тоо гүйцээгүй. Харин бусад дүүргүүдэд цахим элсэлтээр цөөн тооны цэцэрлэгүүдэд л орон тоо гүйцээгүй байсан.
Тэдгээрт шинээр хүүхэд авах эсэхийг цэцэрлэгийн удирдлагууд өөрсдөө шийдэж зохицуулалтаа хийгээд ерөнхийдөө орон тоо нь гүйцсэн.
Цэцэрлэгийн удирдлага өөрсдийн эрх үүргийн дагуу уян хатан байдлаар зохицуулан шийдвэрлээд хүүхдээ бүрэн авсан. Тухайлбал, ихэр хүүхдийн нэг нь цахимаар цэцэрлэгт явах эрхтэй болсон бол нөгөө ихрийг нь бас оруулсан. Мөн зорилтот бүлгийн хүүхдүүдээ нэмж аваад хүүхдийн тоо бүрдсэн” гэв.
Эдгээр цэцэрлэгүүд харьяаллын бус хүүхдийг авах боломжтой юу гэхэд “Бараг боломжгүй байх. Тухайн цэцэрлэгийн нөөц боломжоороо зохицуулах асуудал” гэлээ.
Хавар нь 100 орчим хүүхэд төгсгөөд намар нь харьцангуй цөөн хүүхэд элсүүлж байна гэсэн гомдол зарим эцэг эхчүүдээс ирж байгаа талаар тодруулахад:
“Тийм асуудал байх ч хол зөрүү гарахгүй. Учир нь хоёр настай болон таван настай хүүхдүүдийг асрах үйл явцад их ялгаа бий. Хоёр настнуудыг асрахад багш нар харьцангуй их ачаалалтай ажиллана” гээд таван настнуудыг сургуульд бэлдэх зорилгоор цэцэрлэгт аль болох бүрэн хамруулах бодлого баримталдаг учраас таван настнууд хоёр настай хүүхдүүдээс илүү олон байгаа учрыг тайлбарлалаа.
Харин өмнө нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гурав, дөрвөн настнуудын асуудлыг хэрхэх талаар асуухад:
“Зарим хороодод шинэ цэцэрлэгүүд ашиглалтад орж байна. Шинэ цэцэрлэгүүд ашиглалтад орсноор цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг харьяаллын дагуу оруулж байна.
Зарим айл өрхүүд шилжилт хөдөлгөөн хийснээр тухайн цэцэрлэгт орон тоо гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс тэдгээр цэцэрлэгүүдийн удирдлага нөөц боломжоороо шинэ хүүхэд авч зохицуулна. Өөр арга үнэндээ байхгүй” гэлээ.
Ингээд орон тоо нь гүйцээгүй гэх Баянгол дүүргийн 76 дугаар цэцэрлэгээс хүүхэд нэмж авсан эсэхийг тодруулахад “зорилтот бүлгийн хүүхдүүдээ аваад орон тоо бүрдсэн” гэсэн хариу өглөө.
Харин Баянзүрх дүүргийн товчоо орчим буюу хотын захад оршдог 200 дугаар цэцэрлэгээс лавлахад тухайн нутаг дэвсгэрт оршин суудаг ч харьяаллаа шилжүүлж амжаагүй өрхүүдийн хүүхдүүдийг нэмж авна гэсэн хариу өглөө.