Өнөөдөр 15.30 цагт эхэлсэн УИХ дахь МАН-ын бүлгийн хурал Төрийн ордонд үргэлжилсээр байна.
Энэ сарын 23-нд УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүний гарын үсэг бүхий Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах албан бичгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын дэд даргад өргөн барьсан. Тэгвэл санал нэгдэж буй гишүүдийн тоог Ц.Нямдорж нэгээр нэмжээ.
МАН-ын бүлгийн хуралдааны үеэр Засгийн газрыг огцруулах бичигт Ц.Нямдорж гарын үсэг зурсан байна.
Бүлгийн хуралдаан хаалттай болж буй бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн гээд нийт 50 орчим гишүүн оролцож байна.
Өмнө гарын үсэг зураад байсан 30 гишүүн саналаасаа буцсан гэх мэдээлэл гараад байсан. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “үзэл бодолдоо үнэнч байна. Гарын үсгээсээ буцсан гишүүн байхгүй” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Бүлгийн хурал хаалттай, ширүүхэн өрнөж байгаа бөгөөд өнөөдөртөө эцэслэн шийдвэр гарахааргүй байна.