Одоогоос хэдэн жилийн өмнө МУИС-ийн багш, доктор Г.Гантулгын “Хүн амын тал хувь нь нэг хотод төвлөрнө гэдэг үндэсний аюулгүй байдлын хувьд маш ноцтой” ярилцлагыг уншиж билээ.
Тухайн үед ярилцлагыг гүйлгээд өнгөрсөн ч жилээс жилд амьдрах орчиндоо давчдаж, бухимдахын эрхэнд тэрхүү нийтлэлийг дахин сөхөж харлаа.
Г.Гантулга докторын ярьснаар нийслэл хотод хамгийн анхны шинжлэх ухаанч ерөнхий төлөвлөгөөг 1954 онд хийжээ. Ингэхдээ Улаанбаатарын хүн амыг 125 мянгад хүрнэ хэмээн тооцож хотыг төлөвлөсөн байна.
Гэтэл өнөөдөр 125 мянга байтугай 1.3 сая хүн амтай болчихож. Өөрөөр хэлбэл анх төлөвлөснөөс 10 дахин хүнтэй болсон.
“Өнөөгийн Улаанбаатарчууд бид арав дахин бага хүнд зориулагдсан талбар газар, замын сүлжээнд шахцалдан, стресстэн амьдарч байна даа” хэмээн Доктор Г.Гантулга ярьжээ. Чухам үнэн тэр аж. Бидний үргэлж давчдаж, стресстэх болсон томоохон шалтгааны нэг энэ.
Хатуухан хэлэхэд бид дутуу дулимаг, тооцоололгүй төлөвлөлт хийсний “үйлийн үрийг” үүрэх буюу хэзээд тэсрэхэд бэлэн болчихсон хотод амьдарч байна.
Өглөө сэрээд шүдээ угаахаас эхлээд ажлаа дуусгаад гэртээ ирэх хүртэл бухимдал, уур уцаар, айдаст автана.
Арга ч үгүй биз. Гоожуураар нь улаан зэвтэй ус урсаж, цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр хамар сэт татаж, замбараагүй босгосон барилга дунд машинд дайруулах шахан алхаж, толгой дээрээс барилгын төмөр уначих вий хэмээн биеэ хурааж явахад баясал төрнө гэж үү.
Угтаа бол хот хэмээгч нь иргэдийнхээ халуу дүүгсэн гэр байх учиртай. Гэтэл өнөөдөр хүнийхээ эсрэг дайсан нь болчихоод байна. Дайсан гэгдэх учрыг ухан тоймлоё.
УЛААНБААТАРТ ТУЛГАМДСАН, ТЭСРЭХЭД ОЙРХОН ЯМАР АСУУДЛУУД БАЙНА ВЭ
НЯЛХСЫГ мянга мянгаар нь ЗАЛГИХ агаарын бохирдол
“Ирээдүйд ус, агаарыг савлан зардаг болно” гэж нэг нөхөр мэдэмхийрэн ярьж, үүнийг нь сонссон нөхөд нь доог тохуу болгон инээлдэж буй дээхнийн хошин шогийг санаж байна уу. Хэн хүнгүй л инээдээ барьж ядан хөхөрч байсан.
Гэтэл өнөөдөр инээд нь ханиадам болж монголчууд ус, агаараа худалдан авдаг болов. Цоргоноос нь улаан зэв урсах тул савласан усанд мөнгө төлөөд 10 гаруй жилийг ардаа үджээ.
Утаагаар уушгилах тул сүүлийн жилүүдэд цэвэр агаарын төлөө халаасан дахиа сэгсрэх болов.
Өөрөөр хэлбэл нүд аргаж, хоолой хорсгох утаанаас бяцхан үрсээ хамгаалахын тулд утаанаас зугтаана. Учир нь сүүлийн жилүүдэд хорвоог орхих нялхсын тоо мянга хол давав.
Өнгөрөгч оны эхний зургаан сард гэхэд нялхсын эндэгдэл 810, тав хүртэлх насны эндэгдэл 953 бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн жилүүдийнхээс огцом өсөлт юм. Мэргэжилтнүүд нялхсын эндэгдэл улаан бурхан болон амьсгалын тогтолцооны өвчнөөс шалтгаалсан гэж дүгнэсэн юм.
Арга ч үгүй биз. Улаанбаатар хотын агаарт буй нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартаас 6-7 дахин их. Үүнээс шалтгаалж амьсгалын замын өвчлөлүүд, хорт хавдрын эрсдэлийг ихээхэн нэмэгдүүлж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүртэл судалчихсан юм чинь.
Түүгээр ч барахгүй агаарын бохирдол хүн амын нас баралтын 9.2 хувь, уушгины хавдрын 39.9 хувь, бүдүүн ширхэгт тоосонцор амьсгалын замын өвчлөлд 52.9 хувь, хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 24.1 хувиар нөлөөлж буйг Улаанбаатар хотын хүн амд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөллийн судалгаагаар хэдийнэ тогтоосон.
Тэгэхээр жилээс жилд асуудал болж, хотыг нөмөрсөөр байгаа утаа яах аргагүй Улаанбаатар хотын хүн амд заналхийлж байгаа биз.
Гэр хорооллыг нүүлгэж барилгажуулах эсвэл нийслэлийг тэлж, нүүх… Үүнээс өөр гаргалгааг өнөөдөр олоогүй байна. Энэ мэт бэдэрсээр байвал утаан хөшигтөө дарлуулсан нийслэлчүүдэд мөхөл гэгч ойрхон байна.
ЭРҮҮЛ хөрсийг мартсан НИЙСЛЭЛЧҮҮД
Хөрсний бохирдол гэхээр дахиад л муу нэртэй, луу данстай гэр хорооллын тухай ярих нь. Учир нь хөрсний бохирдол гэх ойлголттой ах, дүү мэт салшгүй болохоор л тэр.
Гэр хороололд нийслэлийн 61 хувь буюу 793 мянган хүн амьдардаг. Өнөөдрийг хүртэл орчин үеийн боловсон технологи нэвтрээгүйгээс модон жорлонд тэд бие засна. Нийтдээ 200 мянган жорлон байдаг бөгөөд түүгээр дамжин олон жил хөрсөнд хуримтлагдсан хүний ялгадас нь нэвчиж хөрсийг бохирдлыг үүсгэх болжээ.
ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн О.Батхишиг, П.Оюунбат, Ц.Болормаа нарын 2016 оны судалгаагаар Улаанбаатар хотын дээж авсан цэгийн 88.4 хувь нь аммони бохирдолтой гарчээ. Аммони буюу шивтрийн бохирдол нь харьцангуй тогтворгүй бөгөөд хүн, мал, амьтны ялгадастай холбоотой аж. Харин утаа, нүүрсний тортгоос шалтгаалж хөрсийн 72 хувь нь сульфатаар бохирджээ.
Сүүлийн үед гэдэсний болоод халдварт өвчнүүд нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ нь хөрсөн дэх нянтай шууд холбоотой аж. Дээрх эрдэмтэд “E.coli, Salmonella нянгууд бүх дээжээс илэрч байгаа нь УБ хотын гэр хорооллын хөрсний ариун цэврийн түвшин муу, ард иргэдийн дунд гэдэсний халдварт өвчин гарах эрсдэл өндөр байгааг судалгааны үр дүн харууллаа” гэсэн юм.
2017 онд гэхэд эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн 50-60 хувь нь гэдэсний халдварт өвчний улмаас эмчлүүлжээ.
Энэ оны долоон сарын байдлаар салхин цэцгээр өвчлөгчид өмнөх оны мөн үетэй харьцуулахад 80 хувь, цусан суулгаар өвчлөгчид 40.4 хувь, гар хөл амны өвчнөөр өвчлөгчид 8.7 хувиар тус тус өссөн талаар Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлын илтгэлд дурдсан байна.
Хотожсон, хөгжил өөд тэмүүлж яваа багахан хотын хувьд ялгадсандаа баригдаж, 1.3 саяхан хүн амаа бохир, заваанаас үүдэлтэй гэдэсний халдварт өвчнөөр сульдаах нь ичгэвтэр биш үү.
Өдрөөс өдөрт хөдөө орон нутгаас иргэд хот руу нүүдэллэж байна. Тэр хэрээр гэр хороолол хүрээгээ тэлнэ… 11-хэн хувийн эрүүл хөрстэй нийслэл 10 жилийн дараа хэрхэх нь бүрхэг хэвээр. Энэ байдлаараа хөрсөн дээр хөрвөөдөг үе ард хоцрох нь ээ.
125 МЯНГАН хүн амд ТӨЛӨВЛӨСӨН ХОТ
Бөгс эргэх зайгүй барилга байгууламж… Хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн газарт хэн бэл бэнчин, эрх мэдэл, танил талтай нь барилга барьчихна. Тэд бүгдийг хулгайгаар үйлдэх учир шөнөөр, эсвэл бүх нийтийн баяраар олныг сатаарч байхад л сэмхэн босгоод авна. Ийм газрын хулгай, дээрмээс үүдэж нийслэлчүүд тайван зорчих, цагаа өнгөрүүлэх, нарлах талбайгүй болсон.
Нөгөө талаас хотын хүн ам жилээс жилд өсөж, хөдөө орон нутгаас шилжих хөдөлгөөн ихэсч байгаагийн илрэл юм. Анх энэ хотыг 125 мянган хүн амд л зориулж төлөвлөсөн гэж дээр дурдсан. Тэгэхээр хүн ам 10 дахин ихэсчихээр шахцалдаж, давчдаж нь аргагүй биз дээ.
Улаанбаатар хотод нэг хүнд 1,6 метр квадрат цэцэрлэгжсэн талбай ноогдож байна. Гэтэл олон улсын жишигт нэг хүнд 18-25 метр квадрат байдаг талаар МУИС-ийн багш, доктор Г.Гантулга ярьжээ.
Өргөн уудам нутагтай, 3.1 саяхан хүн амтай хэрнээ “гамшиг” болсон хотдоо шавж, бухимдан амьдарч буй нь үнэхээр гайхамшиг биш гэж үү.
Нийслэлээ тэлэх цаг иржээ. Г.Гантулга доктор их бөөгнөрлийг сарниах дараах гурван аргыг санал болгов.
Нэгдүгээрт, хотын дотоод төвлөрлийг сарниулах.
Хоёрдугаарт, бүс нутгийн хэмжээнд төвлөрлийг задлах.
Гуравдугаарт, төвлөрлийг улсын хэмжээнд задлах шалгарсан арга бол ерөөсөө л нийслэлийг нүүлгэн шилжүүлэх.
Магад нийслэлийг нүүлгэн шилжүүлэх нь сонгодог ч арга байж мэдэх… Ямартай ч ирээдүйдээ найдах л зам бидэнд үлдлээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ